Гадаадын сургалтын байгууллагын үндсэн хөтөлбөрт 2026-2027 оны хичээлийн жилээс сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр болон буцалтгүй тусламжаар суралцах иргэдийг сонгон шалгаруулах үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлыг сонгон шалгаруулалтын холбогдох ажлын хэсэг хүлээн авч шийдвэрлэнэ.
Өргөдөл, гомдол дараах хэлбэрээр хүлээн авна:
• Биечлэн: Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны байр,
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Чагдаржавын гудамж 32/2, Сав плаза оффисын 11 давхар, 1106 тоот
• Цахимаар: scholarship@elf.gov.mn
Өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа:
2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагаас 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 13:00 цаг хүртэл.
Анхаарах зүйл: Өргөдөл, гомдлыг батлагдсан маягтын дагуу гаргана.
Өргөдлийн маягтыг Боловсролын зээлийн сангийн цахим хуудас болон сонгон шалгаруулалтын мэдээллийн хэсгээс татан авч ашиглана.
Өргөдөл, гомдолд овог, нэр, регистрийн дугаар, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаяг болон асуудлын агуулга, шийдвэрлүүлэх хүсэлтээ тодорхой тусгана. Өргөдөл, гомдлыг ажлын хэсэг тухай бүр хүлээн авч хэлэлцэн шийдвэрлэнэ.
Хугацаа дууссанаас хойш ирүүлсэн өргөдөл, гомдол хүлээн авахгүй.

Сэтгэгдэл бичих