Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа


6-р сарын 29
19 цаг 22 минут

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, хүртээмжийн үр дүнг сайжруулах зорилгоор нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олголоо.

 

Тодруулбал, шилдэг менежменттэй 10 цэцэрлэг, шилдэг менежменттэй 9 сургууль, шилдэг менежменттэй-зөвлөгч 10 цэцэрлэг, шилдэг менежменттэй-зөвлөгч 3 сургуулийг тус тус шалгаруулав.

 

Шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгүүд удирдлагын менежментийг сайжруулж, багшийн тасралтгүй хөгжлийг ханган, хүүхэд бүрд сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж ажилласан байна.

Сүүлийн дөрвөн жилд нийслэлийн 113 цэцэрлэг, 129 сургуульд индексийн урамшуулал олгосон бөгөөд боловсролд оруулж буй хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр сургууль, цэцэрлэгийн ажлын үр дүнд ахиц, амжилт гаргах хөшүүрэг болох төдийгүй менежментийг сайжруулах чухал ач холбогдолтой. 

“Шилдэг менежменттэй цэцэрлэг”-ээр

Сүхбаатар дүүргийн 143 дугаар цэцэрлэг

Хан-Уул дүүргийн 35 дугаар цэцэрлэг

Сонгинохайрхан дүүргийн 263 дугаар цэцэрлэг

Хан-Уул дүүргийн 134 дүгээр цэцэрлэг

Баянгол дүүргийн 77 дугаар цэцэрлэг

Баянзүрх дүүргийн 200 дугаар цэцэрлэг

Чингэлтэй дүүргийн 224 дүгээр цэцэрлэг

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр цэцэрлэг

Баянзүрх дүүргийн 289 дүгээр цэцэрлэг

Сонгинохайрхан дүүргийн 113 дугаар цэцэрлэг

“Шилдэг менежменттэй сургууль”-иар

Багануур дүүргийн “Гүн галуутай” сургууль

Налайх дүүргийн 160 дугаар сургууль

Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургууль

Баянгол дүүргийн “Сэтгэмж” сургууль

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль

Баянгол дүүргийн 93 дугаар сургууль

Багануур дүүргийн “Боловсрол” сургууль

Баянгол дүүргийн 141 дүгээр сургууль

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль

“Шилдэг менежменттэй-зөвлөгч цэцэрлэг”-ээр

Хан-Уул дүүргийн 121 дүгээр цэцэрлэг

Баянгол дүүргийн 93 дугаар цэцэрлэг

Баянгол дүүргийн 198 дугаар цэцэрлэг

Хан-Уул дүүргийн 290 дүгээр цэцэрлэг

Сүхбаатар дүүргийн 186 дугаар цэцэрлэг

Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэг

Баянзүрх дүүргийн 20 дугаар цэцэрлэг

Сонгинохайрхан дүүргийн 316 дугаар цэцэрлэг

Баянзүрх дүүргийн 62 дугаар цэцэрлэг

Чингэлтэй дүүргийн 327 дугаар цэцэрлэг

“Шилдэг менежменттэй-зөвлөгч сургууль”

Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль

Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургууль

Налайх дүүргийн 109 дүгээр сургууль тус тус шалгарлаа.

Хүндэтгэлийн ёслолд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан, НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ү.Ганболд, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Б.Ууганбат, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин болон сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгчид оролцлоо.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол маргааш болно51 минут 12 секундын өмнөБоловсролын зээлийн сан өргөдөл гомдол хүлээн авна52 минут 6 секундын өмнөБНХАУ, ОХУ, Тайвань, Казахстан зэрэг гадаадын 13 иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ55 минут 11 секундын өмнө"Өрхийн эмнэлгээсээ “Илгээх бичиг” авчрахгүй бол эмчид үзүүлэх цаг олгохгүй"58 минут 54 секундын өмнөНийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа1 цаг 2 минутын өмнөЕрөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт 300 суралцагч шалгарчээ1 цаг 6 минутын өмнөСэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна1 цаг 7 минутын өмнөЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ1 цаг 10 минутын өмнөЭрдэмтэд эсийн хөгшрөлтийг удаашруулах боломжит аргыг нээжээ1 цаг 27 минутын өмнөУИХ дахь Ардчилсан намын бүлэг нийслэлийн газар олголтын асуудлаар мэдээлэл сонслоо1 цаг 29 минутын өмнөУлаанбаатар, Дархан, Эрдэнэтэд хэрэгжих “Ногоон хүртээмжтэй хотууд” төслийг нээлээ5 цаг 58 минутын өмнө"Нийслэлийн 1.5 их наяд төгрөгийн санхүүжилттэй төслүүд зураг, төсөв, магадлалгүйгээр эхэлсэн"6 сар 26. 14:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.