Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна


6-р сарын 29
19 цаг 17 минут

2025 оны жилийн эцсийн байдлаар Сэлэнгэ аймагт хорт хавдрын 293 шинэ тохиолдол бүртгэгдэж, өвчлөлийн түвшин 100 мянган хүн амд 279.6 байгаа нь улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байна.

Мөн шинээр оношлогдсон хавдрын тохиолдлын 79 хувь нь хожуу шатандаа илэрч байгаа нь тус аймагт хавдрыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зайлшгүй  шаардлага байгааг харуулж буй юм. 

Тэгвэл ХААН Банкны санхүүжилт дэмжлэгээр Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ), Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ)-ээс хамтран  16 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы баг өнөөдрөөс Сэлэнгэ аймагт 5 хоногийн турш ажиллах гэж байна.

Тус аяны хүрээнд ХСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, эмчилгээ, хавдрын өвчлөлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл хүргэж ажиллахаас гадна орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж, орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чадавхыг сайжруулахад чиглэсэн мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлдэг билээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол маргааш болно53 минут 15 секундын өмнөБоловсролын зээлийн сан өргөдөл гомдол хүлээн авна54 минут 9 секундын өмнөБНХАУ, ОХУ, Тайвань, Казахстан зэрэг гадаадын 13 иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ57 минут 14 секундын өмнө"Өрхийн эмнэлгээсээ “Илгээх бичиг” авчрахгүй бол эмчид үзүүлэх цаг олгохгүй"1 цаг 1 минутын өмнөНийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа1 цаг 4 минутын өмнөЕрөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт 300 суралцагч шалгарчээ1 цаг 8 минутын өмнөСэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна1 цаг 9 минутын өмнөЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ1 цаг 12 минутын өмнөЭрдэмтэд эсийн хөгшрөлтийг удаашруулах боломжит аргыг нээжээ1 цаг 29 минутын өмнөУИХ дахь Ардчилсан намын бүлэг нийслэлийн газар олголтын асуудлаар мэдээлэл сонслоо1 цаг 31 минутын өмнөУлаанбаатар, Дархан, Эрдэнэтэд хэрэгжих “Ногоон хүртээмжтэй хотууд” төслийг нээлээ6 цагийн өмнө"Нийслэлийн 1.5 их наяд төгрөгийн санхүүжилттэй төслүүд зураг, төсөв, магадлалгүйгээр эхэлсэн"6 сар 26. 14:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.