Төрийн далбааны өдрөөр 8500 цэргийн парад болно


6-р сарын 25
12 цаг 38 минут

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар өнөөдөр /2026.06.24/ мэдээлэл хийлээ.


Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба:

-Монгол Улсын батлан хамгаалах салбарын үйл ажиллагаа нь энхийг эрхэмлэсэн, энх тайванч гадаад бодлогын хүрээнд улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломат арга хэрэгслээр ханган хамгаалах зорилготой. Энэ хүрээнд Монгол Улсын батлан хамгаалахын гадаад харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Өнөөдрийн Засгийн газрын шийдвэрээр БНСУ, Монгол Улсын хоорондын батлан хамгаалах салбарын хэлэлцээрийг соёрхон батлах зөвшөөрлийг Батлан хамгаалахын сайд Л.Батлутад олгосон. Хоёр орны батлан хамгаалахын хамтын ажиллагааны үндэс 1999 онд тавигдсан бөгөөд түүнээс хойш цэргийн хамтын ажиллагаа өргөжин хөгжсөөр ирсэн. Ялангуяа БНСУ-тай хүний нөөц бэлтгэх, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд хамтран ажиллах, бүс нутгийн хээрийн сургуулилалтыг хөгжүүлэх зэрэг олон чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн. Харин одоо энэхүү хамтын ажиллагааг Засгийн газар хоорондын хэлэлцээрийн түвшинд ахиулах шаардлага бий болсон. Ингэснээр цэрэг, техникийн хөгжил, цэргийн анагаах ухааны салбарт хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломж бүрдэж байна. Мөн Монгол Улсын Үндэсний их баяр наадмын тухай хууль тогтоомжийн дагуу жил бүрийн долоодугаар сарын 10-нд Төрийн далбааны өдрөөр цэргийн ёслолын жагсаал зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын сүр хүч, цэргийн чадавхыг иргэддээ ойлгуулж, гадаадын зочид төлөөлөгчдөд танилцуулах хүндэтгэлийн ёслол юм.

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын тэгш ойн хүрээнд төрийн цэргийн болон бусад байгууллагын 8 мянга 500 гаруй алба хаагч оролцсон ёслолын жагсаал, 90 гаруй нэгж цэргийн зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, тусгай зориулалтын тоног төхөөрөмж бүхий техникийн парад зохион байгуулагдана.

Мөн Монгол Улсын зэвсэгт хүчний шинэ техник, тоног төхөөрөмжийг олон нийтэд танилцуулахаас гадна батлан хамгаалах салбарт ашиглаж буй дронуудыг анх удаа өргөн хүрээнд үзүүлэх болно гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Шинчонжи” сүмийг үүсгэн байгуулагчийг баривчилжээ1 цаг 4 минутын өмнөОн гарсаар 749 мянга гаруй мод тарьжээ1 цаг 7 минутын өмнөТөрийн далбааны өдрөөр 8500 цэргийн парад болно1 цаг 32 минутын өмнөГазрын тосны үнэ Ираны дайнаас хойших түүхэн доод хэмжээндээ хүрлээ1 цаг 36 минутын өмнөИлон Маск "их наядтан" статусаа алдлаа1 цаг 37 минутын өмнөИлон Маск "их наядтан" статусаа алдлаа1 цаг 40 минутын өмнө"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана1 цаг 46 минутын өмнө"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана1 цаг 48 минутын өмнөЗавхан аймгийн Яруу суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ1 цаг 48 минутын өмнөДарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлыг томилохдоо сонгон шалгаруулалт явуулсан уу?1 цаг 49 минутын өмнөЭлсэлтийн шалгалт 10:00 цагаас түүхийн хичээлээр эхэлнэ4 цаг 7 минутын өмнөУвс, Ховд, Баян-Өлгий аймаг наадмаа хойшлуулж, Налайх дүүрэг товоо зарлаагүй байна6 сар 23. 16:41
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.