Газрын тосны үнэ Ираны дайнаас хойших түүхэн доод хэмжээндээ хүрлээ


6-р сарын 25
12 цаг 34 минут

Дэлхийн газрын тосны үнэ зургадугаар сарын 24-ний өдрийн байдлаар Ираны дайнаас хойших түүхэн доод хэмжээндээ хүрээд байна. Тодруулбал, брент маркийн түүхий нефтийн фьючерс үнэ баррель нь 73.50 ам.доллар хүрч буурчээ. Энэ нь нэг өдрийн дотор таван хувиар буурсан үзүүлэлт байв.

Харин хувьцааны ханш зургадугаар сарын 23-нд бага зэрэг унасан байсан ч маргааш нь эргэн өсчээ. Тухайлбал, "Dow Jones Industrial Average" индекс 105 пунктээр буюу 0.2 хувиар, "S&P 500″ индекс 0.2 хувиар тус тус өссөн байна. Технологийн компаниудын хувьцаа давамгайлсан байдаг "Nasdaq Composite" индекс ч мөн 0.2 хувиар өсжээ.

АНУ, Ираны хэлэлцээ эхэлснээс хойш газрын тосны үнэ буурах чиглэлдээ орж, үүнийг дагаад шатахуун ч хямдарсан. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар шатахууны үнэ галлон нь дөрвөн ам.доллараас доош буужээ. Өөрөөр хэлбэл, нэг литр шатахууны үнэ нэг ам.доллар орчим болсон гэсэн үг.

АНУ-ын хэмжээнд шатахууны дундаж үнэ галлон тутамд 3.92 ам.доллар байгаа нь сүүлийн нэг сарын хугацаанд 13 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэхдээ энэ үнэ дайны өмнөх түвшинд хараахан хүрэхгүй. Одоогийн үнэ нь дайн эхлэхийн өмнөх үеэс 94 центээр илүү байгаа юм.

"Trade Economics" цахим хуудсанд өнөөдрийн байдлаарх газрын тос, байгалийн хий, шатахуун, нүүрс, этанол, уралын газрын тосны үнийг /ам.доллараар/ мэдээлснийг доорх хүснэгтээр харуулав.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Шинчонжи” сүмийг үүсгэн байгуулагчийг баривчилжээ1 цаг 5 минутын өмнөОн гарсаар 749 мянга гаруй мод тарьжээ1 цаг 8 минутын өмнөТөрийн далбааны өдрөөр 8500 цэргийн парад болно1 цаг 34 минутын өмнөГазрын тосны үнэ Ираны дайнаас хойших түүхэн доод хэмжээндээ хүрлээ1 цаг 37 минутын өмнөИлон Маск "их наядтан" статусаа алдлаа1 цаг 38 минутын өмнөИлон Маск "их наядтан" статусаа алдлаа1 цаг 42 минутын өмнө"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана1 цаг 48 минутын өмнө"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана1 цаг 49 минутын өмнөЗавхан аймгийн Яруу суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ1 цаг 50 минутын өмнөДарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлыг томилохдоо сонгон шалгаруулалт явуулсан уу?1 цаг 50 минутын өмнөЭлсэлтийн шалгалт 10:00 цагаас түүхийн хичээлээр эхэлнэ4 цаг 8 минутын өмнөУвс, Ховд, Баян-Өлгий аймаг наадмаа хойшлуулж, Налайх дүүрэг товоо зарлаагүй байна6 сар 23. 16:41
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.