Илон Маск "их наядтан" статусаа алдлаа


6-р сарын 25
12 цаг 33 минут

Технологийн салбарын тэрбумтан Илон Маск SpaceX компанийнхаа хувьцааг олон нийтэд анх санал болгосны дараа дэлхийн анхны их наядтан болсон. 

Гэсэн ч хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны дараа энэ статусаа алдлаа.

Тодруулбал Bloomberg-ийн тэрбумтнуудын индексийн мэдээлснээр түүний хөрөнгө мягмар гарагт 957 тэрбум ам.доллар болж буурсан нь 14 хоногийн өмнөх 1.11 их наяд ам.долларын үнэлгээнээс эрс багассан үзүүлэлт юм.

Энэ бууралтад SpaceX болон Tesla компанийн хувьцааны ханш огцом унасан нь голлон нөлөөлжээ. 

Гэсэн ч Маск дэлхийн хамгийн баян хүн хэвээр байгаа бөгөөд түүний хөрөнгө хамгийн ойрын өрсөлдөгчдийнхөөс нь хол давсан хэвээр байна.

Маск зургаадугаар сарын 12-нд SpaceX компанийнхаа хувьцааг Nasdaq бирж дээр олон нийтэд санал болгосон. IPO-ийн үнэ нэгж хувьцаа нь 135 ам.доллар байсан бол арилжаа эхлэхэд 150 ам.долларт хүрчээ.

Үүний үр дүнд SpaceX-ийн үнэлгээ 1.77 их наяд ам.доллар давсан байна. Компанийн 42 хувийг эзэмшдэг Маскийн хөрөнгө тэр даруй 1 их наяд ам.долларыг давсан юм.

Дөрөв хоногийн дараа гэхэд хөрөнгө оруулагчдын хэт өндөр хүлээлтээс шалтгаалан SpaceX-ийн хувьцаа 225.64 ам.долларт хүрч, Маскийн нийт хөрөнгө 1.32 их наяд ам.долларын оргил хэмжээнд хүрчээ.

Гэвч энэ нь удаан үргэлжилсэнгүй.

Хөрөнгө оруулалтын зардал, хиймэл оюуны дэд бүтцийн өндөр өртөг, зээлийн хүү буурахгүй байгаа зэрэг хүчин зүйлээс шалтгаалан технологийн салбар бүхэлдээ уналтад оржээ. Үүний улмаас Nvidia, Intel, AMD зэрэг компаниудын хувьцаа мөн буурсан аж.

Маскийн хөрөнгийн дийлэнх нь хоёр компанитай холбоотой байдаг.

Түүний нийт хөрөнгийн бараг 80 хувь нь SpaceX, үлдсэн томоохон хэсэг нь Tesla компанийн хувьцаанаас бүрддэг. Иймээс эдгээр компанийн ханшийн савлагаа Маскийн хөрөнгөнд шууд нөлөөлдөг.

Санхүүгийн шинжээчид өндөр үнэлгээтэй компаниудын IPO-ийн дараах хэлбэлзэл хэвийн үзэгдэл гэж үзэж байгаа ч энэ удаагийн савлагаа нь хөрөнгө оруулагчдын хэт өндөр хүлээлт болон бодит үнэлгээний зөрчлийг харуулж байна гэжээ.

Гэхдээ SpaceX-ийн хувьцаа 6 орчим хувиар өсөхөд л Маск дахин их наядтан болох боломжтой юм байна.

Эх сурвалж: ВВС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Шинчонжи” сүмийг үүсгэн байгуулагчийг баривчилжээ1 цаг 12 минутын өмнөОн гарсаар 749 мянга гаруй мод тарьжээ1 цаг 15 минутын өмнөТөрийн далбааны өдрөөр 8500 цэргийн парад болно1 цаг 40 минутын өмнөГазрын тосны үнэ Ираны дайнаас хойших түүхэн доод хэмжээндээ хүрлээ1 цаг 44 минутын өмнөИлон Маск "их наядтан" статусаа алдлаа1 цаг 45 минутын өмнөИлон Маск "их наядтан" статусаа алдлаа1 цаг 48 минутын өмнө"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана1 цаг 54 минутын өмнө"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана1 цаг 56 минутын өмнөЗавхан аймгийн Яруу суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ1 цаг 56 минутын өмнөДарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлыг томилохдоо сонгон шалгаруулалт явуулсан уу?1 цаг 57 минутын өмнөЭлсэлтийн шалгалт 10:00 цагаас түүхийн хичээлээр эхэлнэ4 цаг 15 минутын өмнөУвс, Ховд, Баян-Өлгий аймаг наадмаа хойшлуулж, Налайх дүүрэг товоо зарлаагүй байна6 сар 23. 16:41
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.