"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана


6-р сарын 25
12 цаг 23 минут

Хүний эрхийн үндэсний комиссоос эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтэд тулгамдсан асуудлын талаар өнөөдөр /2026.06.26/ мэдээлэл хийлээ. ХЭҮК-ын мэдээлснээр, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн байдалд зан үйл болон нийгмийн хүчин зүйлс хүчтэй нөлөөлж байна. Дэлхийн банкны Монголын дөрвөн бүсийн эрэгтэйчүүдийг хамруулсан судалгаагаар оролцогчдын 59 хувь нь зөвхөн өвдсөн үедээ эмнэлэгт ханддаг бол 20 хувь нь огт эмчид үзүүлж байгаагүй байна. Мөн эрүүл мэндийн байгууллагад ханддаг эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдээс хоёр дахин бага байгаа бөгөөд ихэвчлэн өвчин хүндрэх үед гуравдугаар шатлалын эмнэлэгт очдог дүр зураг ажиглагджээ.

Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) эрэгтэйчүүдэд тулгамдаж буй жендэрийн асуудлын талаар хийсэн судалгаа, дүн шинжилгээндээ эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, орон гэргүй иргэд, орон нутгийн ганц бие малчин залуусын асуудлыг онцлон авч үзжээ. Монгол Улсад эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.2 жилээр бага байгаа нь дэлхийн дунджаас өндөр зөрүүтэй үзүүлэлт юм. Эрэгтэйчүүдийн нас баралтын шалтгааны 9.3 хувийг осол гэмтэл, тэр дундаа авто осол эзэлж байгаа бол 4.3 хувийг амиа хорлолт эзэлж байна. Нийт нас баралтын 86 хувь нь өвчлөлөөс шалтгаалжээ.

Үүнд "эрэгтэй хүн өвдөх ёсгүй" гэх хэвшмэл ойлголт, эрүүл мэнд болон сэтгэл зүйн асуудлаа үл хайхрах хандлага нөлөөлж буйг онцолсон байна.

30-59 насны хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн эмнэлэгт хандах түвшин хамгийн бага байгааг ХЭҮК-ын судалгаа харуулжээ. Судалгаанд оролцогчид эмнэлэгт үзүүлэхэд цаг завгүй, ажлаасаа чөлөө авч чаддаггүй, урт дараалал үүсдэг зэрэг хүндрэлүүдийг нэрлэсэн байна.

Иймээс эрэгтэйчүүдэд ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээ бий болгох, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эрэгтэйчүүдийг илүү хамруулсан байгууллагуудыг санхүүгээр дэмжих санал дэвшүүлж буйг сайшаасан юм.

Монгол Улсад сүүлийн таван жилд амиа хорлолт нас баралтын гурав дахь шалтгаан болж байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн амиа хорлолтоор нас баралт эмэгтэйчүүдээс тав дахин өндөр байгаа аж.

Хамгийн өндөр эрсдэлтэй бүлэг нь 35-44 насны эрэгтэйчүүд бөгөөд хүүхдүүдийн дунд амиа хорлох оролдлого нэмэгдэж, 10 наснаас эхэлж байгаа нь анхаарал татаж буйг ХЭҮК дурдсан юм. Гэсэн хэдий ч Монгол Улсад амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх үндэсний бодлого, төлөвлөгөө өнөөг хүртэл батлагдаагүй байна. Түүнчлэн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүний нөөц хангалтгүй бөгөөд сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж буй эмч нар нийт эмч нарын нэг хувьд ч хүрэхгүй байгаа аж. Иймээс сэтгэцийн эрүүл мэндийг эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл болгож, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх үндэсний бодлого батлах, сэтгэл засалч, сэтгэл зүйчдийн хүний нөөцийг нэмэгдүүлэх, аймаг орон нутагт олон нийтэд түшиглэсэн зөвлөгөө, сэргээн засах үйлчилгээг хөгжүүлэхийг зөвлөжээ.

Боловсролын салбарт сургууль завсардалт буурах хандлагатай байгаа ба 2022-2025 онд боловсролоос гадна үлдсэн хүүхдүүдийн дунд эрэгтэй хүүхдийн эзлэх хувь тогтмол өндөр хэвээр байгааг мэдээлэв.

2025-2026 оны хичээлийн жилд сургуулиас гадуур байгаа 304 хүүхдийн 200 нь эрэгтэй хүүхэд байна. Судалгаагаар амьжиргааны түвшин доогуур өрхийн хөвгүүдийн сургууль завсардалт 36.4 хувь байгаа бол охидынх 9.1 хувьтай гарчээ. Энэ нь хөвгүүд илүү хөдөлмөр эрхлэх шаардлагатай болж байгаатай холбоотой гэж үзэж байна.

Мөн олон улсын боловсролын чанарын үнэлгээгээр хөвгүүдийн унших чадвар охидоос нэг жилээр хоцорч байгаа нь бусад хичээлийн амжилтад сөргөөр нөлөөлж буйг онцоллоо. Иймээс хөвгүүдийн суралцах хэв маягт нийцсэн сургалтын арга зүй, зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэхийг зөвлөжээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал мөн анхаарал татаж байна. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 67.5 хувь нь эрэгтэйчүүдэд тохиолдож байгаа бөгөөд үйлдвэрлэлийн ослын тоо 2020 онд 354 байсан бол 2024 онд 711 болж хоёр дахин өсжээ. Хэдийгээр эрх зүйн орчин, бодлого, стандартууд бий болсон ч хэрэгжилт хангалтгүй байгаа аж. Стандартууд хуучирсан, давхардалтай, зарим төрлийн ажлын байрны тусгай зохицуулалт байхгүй, ажил олгогчдын үүргийн хэрэгжилт сул байгааг ХЭҮК дүгнэсэн байна.

Судалгаагаар аж ахуйн нэгжүүдийн ердөө 30 хувь нь хөдөлмөрийн аюулгүй байдлын төлөвлөгөөтэй, 40 хувь нь аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтантай гэжээ.

Иймээс хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартыг шинэчилж, ажил олгогчдын хариуцлагын механизмыг сайжруулах шаардлагатай гэж зөвлөжээ.

ХЭҮК орон гэргүй иргэдийн асуудлыг төрийн бодлогын түвшинд орхигдсон гэж дүгнэжээ. Монгол Улсад орон гэргүй иргэдийн хамгийн сүүлийн албан ёсны тоо 2010 оны хүн амын тооллогоор 1016 байсан бөгөөд түүнээс хойш үндэсний хэмжээний нэгдсэн судалгаа хийгдээгүй байна. Судалгаанд оролцогчдын дөрөвний нэг нь ямар ч бүртгэлгүй, төрийн үйлчилгээ, нийгмийн хамгааллаас бүрэн гадуур байгаагаа илэрхийлжээ. Одоогийн байдлаар тэдэнд зөвхөн түр хоноглох байрны үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд орон сууц, хөдөлмөр эрхлэлт, нийгэмд эргэн нэгтгэх бодлого хангалтгүй байгаа аж. Иймээс орон гэргүй иргэдийн албан ёсны тодорхойлолт, бүртгэлийн тогтолцоог бий болгож, нийгмийн хамгааллын цогц үйлчилгээ хөгжүүлэх шаардлагатай гэж үзжээ.

ОРОН НУТАГТ ГАНЦ БИЕ МАЛЧИН ЗАЛУУСЫН ТОО  НЭМЭГДЭЖ БАЙНА

2025 оны байдлаар нийт малчдын 58.3 хувь нь эрэгтэй бөгөөд 18-34 насны залуу малчдын 66.5 хувь нь эрэгтэй. Огт гэрлээгүй малчдын дунд эрэгтэйчүүдийн эзлэх хувь 2020 онд 79.6 хувь байсан бол 2025 онд 81.6 хувь болж өсжээ. Үүнд залуу эмэгтэйчүүдийн шилжилт хөдөлгөөн, боловсролын төвлөрөл, хот хөдөөгийн хөгжлийн ялгаа, ажлын байр, хүүхэд өсгөх орчны боломж зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байгааг ХЭҮК онцоллоо. Комиссын үзэж буйгаар энэ нь зөвхөн хүн ам зүйн асуудал бус боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, жендэрийн тэгш байдлын асуудал тул суурь шалтгааныг арилгах цогц бодлого шаардлагатай аж. ХЭҮК эрэгтэйчүүдэд тулгамдаж буй дээрх асуудлыг шийдвэрлэх зорилгоор урьдчилан сэргийлэх бодлого хэрэгжүүлэх, хүртээмжтэй үйлчилгээ хөгжүүлэх, гэр бүл болон нийгмийн дэмжлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр нийт найман зөвлөмжийг Улсын Их Хуралд хүргүүлээд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Шинчонжи” сүмийг үүсгэн байгуулагчийг баривчилжээ38 минутын өмнөОн гарсаар 749 мянга гаруй мод тарьжээ40 минут 51 секундын өмнөТөрийн далбааны өдрөөр 8500 цэргийн парад болно1 цаг 7 минутын өмнөГазрын тосны үнэ Ираны дайнаас хойших түүхэн доод хэмжээндээ хүрлээ1 цаг 11 минутын өмнөИлон Маск "их наядтан" статусаа алдлаа1 цаг 11 минутын өмнөИлон Маск "их наядтан" статусаа алдлаа1 цаг 15 минутын өмнө"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана1 цаг 21 минутын өмнө"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана1 цаг 22 минутын өмнөЗавхан аймгийн Яруу суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ1 цаг 23 минутын өмнөДарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлыг томилохдоо сонгон шалгаруулалт явуулсан уу?1 цаг 24 минутын өмнөЭлсэлтийн шалгалт 10:00 цагаас түүхийн хичээлээр эхэлнэ3 цаг 41 минутын өмнөУвс, Ховд, Баян-Өлгий аймаг наадмаа хойшлуулж, Налайх дүүрэг товоо зарлаагүй байна6 сар 23. 16:41
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.