"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана


6-р сарын 25
12 цаг 22 минут

“Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ амралтын өдрүүдээр буюу 27, 28-ны өдрүүдэд Хүй долоо худагт болно.

Наадмын үеэр худалдаа, үйлчилгээний талбайг соёл урлагийн болон худалдаа, үйлчилгээний талбай гэсэн хоёр үндсэн хэсэг бүхий найман секторт хувааж, 170 гаруй цэгт үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ.

Энэ үеэр ил задгай, зөвшөөрөлгүй худалдааг хориглож байгаа юм. Нийт найман секторт дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Үүнд,

  • “A” секторт гар урлал, бэлэг дурсгал, соёлын бараа, жижиг дунд үйлвэрлэл эрхлэгчдийн бараа;
  • “B”, “С”, “D” , “Е” секторт худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ;
  • “F” секторт хүүхдийн хөдөлгөөнт тоглоом, хүүхэд хуурайлах өрөө;
  • “G”,“H” секторт есөн дүүргийн соёл, хүндэтгэл, бэлтгэлийн гэр болон асар байрлана.

Өнөөдрийн байдлаар А секторт 50, B, C, D, E секторт 85, F секторт 30 нийт 165 цэгт иргэн, хуулийн этгээд худалдаа, үйлчилгээ гаргахаар бэлтгэж байна.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Шинчонжи” сүмийг үүсгэн байгуулагчийг баривчилжээ43 минут 12 секундын өмнөОн гарсаар 749 мянга гаруй мод тарьжээ46 минут 3 секундын өмнөТөрийн далбааны өдрөөр 8500 цэргийн парад болно1 цаг 12 минутын өмнөГазрын тосны үнэ Ираны дайнаас хойших түүхэн доод хэмжээндээ хүрлээ1 цаг 16 минутын өмнөИлон Маск "их наядтан" статусаа алдлаа1 цаг 16 минутын өмнөИлон Маск "их наядтан" статусаа алдлаа1 цаг 20 минутын өмнө"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана1 цаг 26 минутын өмнө"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана1 цаг 28 минутын өмнөЗавхан аймгийн Яруу суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ1 цаг 28 минутын өмнөДарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлыг томилохдоо сонгон шалгаруулалт явуулсан уу?1 цаг 29 минутын өмнөЭлсэлтийн шалгалт 10:00 цагаас түүхийн хичээлээр эхэлнэ3 цаг 47 минутын өмнөУвс, Ховд, Баян-Өлгий аймаг наадмаа хойшлуулж, Налайх дүүрэг товоо зарлаагүй байна6 сар 23. 16:41
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.