Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Ө.Шижир "Энэ хуулийг батлах шаардлагагүй. Компанийн тухай хууль байсаар байтал яагаад ийм хуулийн төсөл оруулж ирэв? Хувийн хэвшил тусдаа хуультай, төрийн компаниуд тусдаа хуультай байх нь зөв юм уу?
Сайд нар эрх мэдлээ булаацалдаад ийм хуулийг оруулж ирлээ. Яагаад гэхээр төрийн өмчит компанийн захирлаар өөрийнхөө хүнийг томилох гэж улайрдаг. Хамгийн сүүлд л гэхэд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар МАН-ы Залуучуудын байгууллагын хүн томилсон. Ямар сонгон шалгаруулалт явуулсан бэ?
Төрийн өмчит 465 орчим компани бий. Нийт ажилтнуудынх нь тоо 57 мянга. Захирлууд нь хамгийн багадаа 10 сая төгрөгийн цалинтай. Эрдэнэт үйлдвэр гэхэд л захирал нь 20 сая төгрөгийн цалинтай. Энэ үйлдвэрийн маркетингийн зардал маш өндөр. Ямар шаардлагаар маркетингийн өндөр зардал гаргадаг вэ? Та нар төрийн мөнгөнд хүний юм шиг хандаж байна" гэж шүүмжлэв.

Сэтгэгдэл бичих