БОАЖЗЯ-ны харьяа “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-тэй хамтран ажилладаг JCI Progress байгууллагын хэрэгжүүлдэг “Clean Up Day Mongolia” төслийг олон улсад өндөр үнэлэн “Asian Best International Human Duties Project” шагнал олгожээ.
Энэхүү нэр хүндтэй шагнал нь байгаль орчныг хамгаалах, хог хаягдлыг бууруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, цэвэр орчныг бүрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын үр дүнг олон улсын түвшинд үнэлсэн томоохон амжилт юм. Төслийн хүрээнд байгаль орчноо хамгаалах үйлсэд сайн дурын үндсэн дээр нэгдэн оролцсон иргэд, хамтран ажиллагч байгууллагууд, дэмжигч талуудын хамтын хүчин чармайлт энэхүү амжилтын үндэс болов.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” нь байгаль хамгааллын чиглэлээр төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсаар байна.

Сэтгэгдэл бичих