Элсэлтийн шалгалтад утас хураахгүй ч сүлжээ унагагч ашиглана


6-р сарын 23
16 цаг 34 минут

Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн шалгалтын зохион байгуулалт, дүн оноог үнэлэх үнэлгээний талаар өнөөдөр мэдээлэл өгөв.

 

Ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат ярихдаа, “2025-2026 оны хичээлийн жилийн үйл ажиллагаа дуусаж, Элсэлтийн шалгалт эхэлж байна. 5, 9, 12 дугаар ангийнхан улсын, бусад ангийнхан анги дэвших шалгалт өгсөн. Энэ хугацаанд олон нийтийн сүлжээгээр улсын шалгалтын сэдэв задарсан гэх яриа гарлаа. 2018 оны Боловсролын сайдын тушаалын дагуу БҮТ-өөс ямар журмын дагуу, хэрхэн шалгалтыг зохион байгуулах вэ гэдэг улсын шалгалтын блюпринтийг боловсруулдаг. Тэгэхээр энэ нь ташаа ойлголт. Сургууль бүр өөр сэдвээр шалгалтаа авах тул өөр сургууль түүнийг нь ашиглах боломжгүй. Иймд анги дэвших болон улсын шалгалтад сэдэв задарна гэсэн ойлголт огт байхгүй. Гүйцэтгэлийн үнэлгээг тав дахь жилдээ зохион байгууллаа. Үүний үр дүнд ажлын байран дээрээ хэн сайн ажилласан нь нэмэлт цалингаар үнэлүүлдэг. Ерөнхий сайдын “Чөлөөлье” аяны хүрээнд багш нарыг хэрхэн дарамтгүй энэ үнэлгээгээр үнэлж болох вэ гэдэг санал авсан. Улмаар байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг хөндлөнгийн БҮТ-өөс, харин багшийн гүйцэтгэлийн үнэлгээг сургуульд суурилсан байдлаар авлаа. Өмнө нь нэг багшийг сургуулийн захирал, хамт олон, суралцагч, эцэг эх гэх мэт олон хүн үнэлдэг байсан. Энэ хавар 1016 цэцэрлэгийн 7355 багш, 136 мянган хүүхдийг гүйцэтгэлийн үнэлгээнд хамруулсан. Түүнчлэн 711 сургуулийн 30106 багш, 870 мянган суралцагчийг хамрууллаа” гэв.

 

Элсэлтийн шалгалтын талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Э.Цэрэнцоодол “Энэ жилээс орж ирсэн хамгийн чухал өөрчлөлт нь тусгай хэрэгцээт шалгуулагчид тусгайлсан шинэ шалгалтын төвд шалгалтаа өгнө. Шаардлагатай бүх орчныг бүрдүүлсэн. Тусгай хэрэгцээт 56 хүүхэд Элсэлтийн шагнал өгөхөөр бүртгүүлсэн. Иймд 29 дүгээр тусгай дунд сургуульд чиглэл чиглэлээр нь шалгалт авах байрыг бэлтгэсэн. Түүнчлэн утасны сүлжээ унагаах технологи туршина. Шалгуулагчдын утсыг хурааж авахгүй. Зориулалтын уутанд хийгээд шалгалтын дараа авч явах боломжтой. Шалгалт өгч байгаа хүүхдүүдийн бичиг баримтыг үндэслэн автобусаар үнэгүй үйлчлүүлэх боломжийг хангана” хэмээн ярилаа.

 

Энэ онд Элсэлтийн шалгалтад 49014 шалгуулагч бүртгүүлсэн байна. Элсэлийн шалгалт зургаадугаар сарын 25-нд түүх, англи хэлний хичээлээр эхэлнэ. Энэ оны хувьд математикийн шалгалтад хамгийн их буюу 35271 шалгуулагч бүртгүүлсэн бол түүх, газар зүйн, орос хэлний хичээлд хамгийн бага шалгуулагч бүртүүлжээ. Шалгуулагчид шалгалтад ирэхдээ суудлын хуваарь, бүртгэлийн хуудас, иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ зайлшгүй авчрах шаардлагатай. Нийт 55 хяналтын төвд 3500 орчим багш хяналтаар ажиллана. Шалгалтын байранд нэг цагийн өмнө ирсэн байх, анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байхыг анхаарууллаа. Цагаасаа хоцорсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй. Сүүлийн шалгалтаас хойш 24 цагийн дотор шалгалтын дүнг их сургуулиудад автоматаар хүргэх аж. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Увс, Ховд, Баян-Өлгий аймаг наадмаа хойшлуулж, Налайх дүүрэг товоо зарлаагүй байна1 цаг 13 минутын өмнө“Clean Up Day Mongolia” төсөл олон улсын шагнал хүртлээ1 цаг 14 минутын өмнөЭлсэлтийн шалгалтад утас хураахгүй ч сүлжээ унагагч ашиглана1 цаг 20 минутын өмнөЭнэтхэг улс гоо сайхны мэс заслын төв болон хувирч байна1 цаг 21 минутын өмнө"Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй"1 цаг 22 минутын өмнөХУД-т 12 байршилд 53.3 ам метр зам засаж, долоон байршилд эгнээ тусгаарлагч байрлуулжээ1 цаг 23 минутын өмнө₮10 саяын хахууль авсан Замын-Үүдийн гаалийн газрын албаны даргад гурван жил хорих ял оноолоо1 цаг 24 минутын өмнөМонголын багууд 3х3-ын Гран-Прид Олимпын эрхийн оноо цуглуулахаар өрсөлдөж байна1 цаг 29 минутын өмнөЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГААР ДАМЖУУЛАН БИЗНЕС, ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА1 цаг 33 минутын өмнөБурхан халдун уулын тахилга өнөөдөр болно6 цаг 54 минутын өмнөЭнэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд6 сар 22. 12:58Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийг Л.Нинжжамц тэргүүлнэ6 сар 22. 12:58
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.