Энэтхэг улс гоо сайхны мэс заслын төв болон хувирч байна


6-р сарын 23
16 цаг 32 минут

Сүүлийн жилүүдэд Энэтхэг улс гоо заслын анагаах ухаан болон гоо сайхны мэс заслын хамгийн эрэлттэй чиглэлүүдийн нэг болоод байгаа тухай Олон улсын гоо сайхны мэс заслын нийгэмлэг (ISAPS) мэдээлжээ. 

 

Тус нийгэмлэгийн мэдээллээс үзвэл, тус улс гоо сайхны үйлчилгээ, мэс засал хийлгэхээр гадаадаас ирж буй үйлчлүүлэгчдийн тоогоор эхний аравт бичигдсэн байна. 

 

Энэтхэг ийнхүү үйлчлүүлэгчдийг татах болсон шалтгаан нь үйлчилгээний өртөг харьцангуй хямд, эмнэлгийн тусламж үйлчилгээг өндөр түвшинд үзүүлдгээс гадна, олон улсын туршлагатай, англи хэлтэй мэргэжилтнүүдтэй, мөн эрүүл мэндийн аялал жуулчлалын дэд бүтэц сайн хөгжсөнтэй холбоотой байна. Өдгөө тус улсын гоо сайхны салбарын зах зээл 4 тэрбум гаруй ам.доллароор үнэлэгдэж байгаа бөгөөд ирэх жилүүдэд энэ хэмжээ дахин хэд дахин өсөх төлөвтэй байна.

 

Энэтхэгийн эмнэлгүүдээр АНУ, Европ, Африк болон Ойрх Дорнодын орнуудын иргэд голчлон үйлчлүүлж байгаа ажээ. Тус улсад мэс заслын аргаар хийгддэг гоо сайхны өөрчлөлтүүдээс гадна, мэс заслын бус үйлчилгээ болох ботокс, лазер эмчилгээ, филлер тарилгууд онцгой эрэлттэй байна.

 
Гоо сайхны мэс засалч Шилпи Бхаданигийн ярьснаар, эрэлт хэрэгцээ ийнхүү өсөхөд нийгмийн сүлжээ асар их нөлөөлж байгаа аж. Үүний зэрэгцээ, хүмүүс өөрийгөө бусадтай байнга харьцуулах болсон нь гадаад төрхөө төгс болгох гэсэн хүслийг нь өдөөж, гоо сайхны үйлчилгээнд хандах хүмүүсийн тоог нэмэгдүүлж байна гэж тэрбээр хэллээ. 

 

Гэвч мэргэжилтнүүд төгс гадаад төрх рүү тэмүүлэхийн сөрөг талыг ч мөн анхааруулж байна. Эмч нарын ажигласнаар, дисморфофоби буюу бие галбир, зүс царайгаа голох сэтгэцийн эмгэгийн тохиолдол улам бүр нэмэгдэх болжээ. Тиймээс хариуцлагатай эмнэлгүүд өвчтөний зөвхөн бие махбодын байдлыг харахаас гадна тухайн үйлчилгээг хийлгэхэд сэтгэл зүйн хувьд хэр бэлэн байгааг нь үнэлэхийг хичээдэг болсон байна.

 

Гоо заслын анагаах ухааны нэр хүнд өсөж байгаа хэдий ч олон үйлчлүүлэгчид мэс засалчдад хандахдаа төгс болох гэж биш, харин өөртөө илүү тухтай, өөртөө итгэлтэй болохын тулд ирдэг гэдгээ онцолдог. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, яг энэ шалтгаан нь Энэтхэгийн хурдацтай хөгжиж буй гоо сайхны зах зээлийн гол хөдөлгөгч хүч хэвээр байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Увс, Ховд, Баян-Өлгий аймаг наадмаа хойшлуулж, Налайх дүүрэг товоо зарлаагүй байна1 цаг 5 минутын өмнө“Clean Up Day Mongolia” төсөл олон улсын шагнал хүртлээ1 цаг 6 минутын өмнөЭлсэлтийн шалгалтад утас хураахгүй ч сүлжээ унагагч ашиглана1 цаг 12 минутын өмнөЭнэтхэг улс гоо сайхны мэс заслын төв болон хувирч байна1 цаг 14 минутын өмнө"Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй"1 цаг 14 минутын өмнөХУД-т 12 байршилд 53.3 ам метр зам засаж, долоон байршилд эгнээ тусгаарлагч байрлуулжээ1 цаг 15 минутын өмнө₮10 саяын хахууль авсан Замын-Үүдийн гаалийн газрын албаны даргад гурван жил хорих ял оноолоо1 цаг 16 минутын өмнөМонголын багууд 3х3-ын Гран-Прид Олимпын эрхийн оноо цуглуулахаар өрсөлдөж байна1 цаг 21 минутын өмнөЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГААР ДАМЖУУЛАН БИЗНЕС, ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА1 цаг 25 минутын өмнөБурхан халдун уулын тахилга өнөөдөр болно6 цаг 46 минутын өмнөЭнэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд6 сар 22. 12:58Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийг Л.Нинжжамц тэргүүлнэ6 сар 22. 12:58
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.