₮10 саяын хахууль авсан Замын-Үүдийн гаалийн газрын албаны даргад гурван жил хорих ял оноолоо


6-р сарын 23
16 цаг 30 минут

Замын-Үүд дэх Гаалийн газрын Хяналт, шалгалтын албаны даргаар ажиллаж байсан Г.А-д холбогдох хахууль авах, хахууль өгөх хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэж, түүнд 3 жилийн хорих ял оноолоо.

Тодруулбал, Г.А нь нийтийн албан тушаалтны хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-ийн ачаа, барааг гаалийн хяналтын талбайгаар мэдүүлсэн хэмжээгээр нь татвар төлүүлж, түргэн шуурхай нэвтрүүлэх зорилгоор 2024 оны 11 дүгээр сарын 1-нээс 15-ны өдрийн хооронд гаалийн хяналтын бүсэд үүрэг гүйцэтгэж байсан гаалийн улсын байцаагч нарт хууль бус үүрэг, чиглэл өгч, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байна.

Улмаар дээрх үйлдлийнхээ хариуд 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Т.Н-ээс бэлнээр 10 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогджээ.

Харин Т.Н нь албан тушаалын байдалтай нь холбогдуулан Г.А-д 10 сая төгрөгийн хахууль өгсөн нь тогтоогдсон байна.

Прокуророос Г.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль авсан, Т.Н-д 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүхээс Г.А-г нийтийн албан тушаалтан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна. Мөн гэмт хэргийн замаар олсон 10 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Харин Т.Н-ийг хахууль өгсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасан, 14 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Увс, Ховд, Баян-Өлгий аймаг наадмаа хойшлуулж, Налайх дүүрэг товоо зарлаагүй байна1 цаг 4 минутын өмнө“Clean Up Day Mongolia” төсөл олон улсын шагнал хүртлээ1 цаг 5 минутын өмнөЭлсэлтийн шалгалтад утас хураахгүй ч сүлжээ унагагч ашиглана1 цаг 10 минутын өмнөЭнэтхэг улс гоо сайхны мэс заслын төв болон хувирч байна1 цаг 12 минутын өмнө"Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй"1 цаг 13 минутын өмнөХУД-т 12 байршилд 53.3 ам метр зам засаж, долоон байршилд эгнээ тусгаарлагч байрлуулжээ1 цаг 13 минутын өмнө₮10 саяын хахууль авсан Замын-Үүдийн гаалийн газрын албаны даргад гурван жил хорих ял оноолоо1 цаг 14 минутын өмнөМонголын багууд 3х3-ын Гран-Прид Олимпын эрхийн оноо цуглуулахаар өрсөлдөж байна1 цаг 20 минутын өмнөЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГААР ДАМЖУУЛАН БИЗНЕС, ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА1 цаг 24 минутын өмнөБурхан халдун уулын тахилга өнөөдөр болно6 цаг 45 минутын өмнөЭнэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд6 сар 22. 12:58Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийг Л.Нинжжамц тэргүүлнэ6 сар 22. 12:58
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.