Монгол Улсын багийн спортын төрлүүдээс Олимпод оролцох хамгийн өндөр магадлалтайд тооцогддог 3х3 сагсан бөмбөгийн ээлжит томоохон тэмцээн Улаанбаатар хотноо болж байна.
Багуудын хувьд чансааны оноогоо ахиулж, хамгийн өндөр оноо авах зорилготойгоор тус тэмцээнд оролцож байгаа тул өрсөлдөөн ширүүн байна.
Монгол Улс тэмцээнийг зохион байгуулагч орны хувиар оролцож байгаа тул тодорхой хэмжээний давуу тал буюу квоттой байдаг. Өөрөөр хэлбэл эх орондоо тэмцээн зохион байгуулах нь зардлын хувьд хэмнэлттэй төдийгүй, бусад улстай харьцуулахад илүү олон баг оролцох боломжтой.
Өөр улсад тэмцээн зохиоход Монголоос 1-2 баг урилгаар орох боломжтой байдаг. Харин энэ удаад зохион байгуулагч орны хувиар эрэгтэй, эмэгтэй нийлсэн 8-9 баг нэг дор орж, бүгдээрээ дэлхийн чансааны оноо авах алтан боломж бүрдэж байна.
Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй 4 баг, эмэгтэй 4-5 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Багуудыг дараах байдлаар хувааарилсан.
Шалгаруулах шатнаас шилдэг хоёр баг нь цааш үндсэн тэмцээн руу орох эрхээ авах юм. Урьдчилсан шатанд Тэрэлж, Хархорин багууд оролцоно.
- Тэрэлж багийн бүрэлдэхүүнд: Э.Цэрэнбаатар, С.Батхүлэг, Б.Тэмүүжин, Э.Мөнхтулга нар
- Хархохин багийн бүрэлдэхүүнд: Б.Сүхбат, Л.Авирмэд, М.Өлзийбат, Кристофер Блэйк нар
-
Үндсэн хэсэг рүү шууд орох чансаа нь хүрээгүй багууд эхлээд хоорондоо тоглож, хожсон 1-2 баг нь цааш хасагдах шатны үндсэн хэсэг рүү ордог зарчмын дагуу оролцож байна.
Сансар, Улаанбаатар хоёр баг үндсэн тэмцээнд шууд эрхтэйгээр оролцоно.
Тус тэмцээнийг амжилттай, өндөр түвшинд зохион байгуулахад Нийслэлийн Засаг даргын тамгын газраас гадна үндэсний болон олон улсын томоохон аж ахуйн нэгжүүд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Мэдээг бэлтгэсэн:
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүй, медиа технологийн II дамжааны оюутан Б.Энэрэл

Сэтгэгдэл бичих