Илчлэг багатай элсэн чихэр гарган авах шинэ арга боловсруулж байна


6-р сарын 22
12 цаг 57 минут

Австралийн Квинслендийн их сургуулийн судлаачид байгалийн гаралтай элсэн чихэртэй ижил амттай боловч илчлэг багатай сахар гарган авах шинэ арга боловсруулж байна.

 

Энэхүү төслийг тус их сургуулийн Биологийн тогтвортой хөгжлийн төвд хэрэгжүүлж байгаа бөгөөд эрдэмтэд чихрийн нишингийн түүхий эдээс ховор төрлийн элсэн чихэр гарган авахын тулд исгэх технологи болон тусгайлан гарган авсан бактерийг ашиглаж байгаа ажээ.

 

Ийм төрлийн элсэн чихэр нь зарим жимсэнд байгалийн гаралтайгаар маш бага хэмжээгээр агуулагддаг бөгөөд энгийн сахартай ижил амт, бүтэцтэйгээс гадна нарийн боов хийх шинж чанараа хадгалдаг хэдий ч илчлэг багатай байдгаараа онцлог юм.

 

Төслийн удирдагч, доктор Ашаякатль Гонсалесийн хэлснээр, хүнс, ундаа үйлдвэрлэгч компаниуд ховор элсэн чихрийг ихээхэн сонирхох болсон хэдий ч үйлдвэрлэлийн өртөг өндөр байдаг нь өргөнөөр ашиглахад саад болсоор ирсэн байна.

 

Судлаачид уг элсэн чихрийг бичил биетний тусламжтайгаар исгэх аргаар гарган авч, энэхүү асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Энэхүү процесст Квинслендын чихрийн нишингийн талбайгаас ихэвчлэн олддог бактерийг ашиглаж байгаа бөгөөд чихрийн нишингийг өндөр үнэ цэнтэй, ховор сахар болгон хувиргахын тулд тэдгээр бактерийн бүтцийг өөрчилж байгаа аж.

 

Австралийн Хүнс, ундаа үйлдвэрлэлийн салбарын хөгжилийн хурдасгуур байгууллагын судалгаа, хөгжүүлэлтийн эрдэмтэн Натан Жүний хэлснээр, судалгааны багийнхан тусгайлан зохион бүтээсэн биореакторт ховор элсэн чихэр ялгаруулдаг хэд хэдэн бактерийн омгийг хэдийнээ гарган авсан байна. 

 

Австрали нь Бразил, Энэтхэг, Тайландын нэгэн адил элсэн чихэр экспортлогч дэлхийн хамгийн том орон бөгөөд энэхүү салбар нь тус улсын эдийн засагт жилд 2 орчим тэрбум австрали долларын орлого төвлөрүүлдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд1 цаг 3 минутын өмнөМонголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийг Л.Нинжжамц тэргүүлнэ1 цаг 4 минутын өмнөИлчлэг багатай элсэн чихэр гарган авах шинэ арга боловсруулж байна1 цаг 4 минутын өмнөДархан-Уул аймагт элсэлтийн шалгалт өгч буй хүүхэдтэй эцэг, эхчүүд цалинтай чөлөө эдэлнэ1 цаг 6 минутын өмнөДэлхийг түгшээж буй Эл Нино үзэгдэл: Хүнсний үнэ, түймэр, гангийн шинэ эрсдэл1 цаг 6 минутын өмнөХөвсгөл нуур, Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ1 цаг 7 минутын өмнөГазар тариалангийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхааруулав6 сар 20. 11:59Улсын нисэхийн тухай хуулийг батлав6 сар 20. 11:59Хойд Солонгосын асуудлыг эргэн харах цаг нь болсон6 сар 20. 11:58Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав6 сар 20. 11:57Энэ сарын 21-нээс 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв6 сар 20. 11:57Е-Mongolia-гаас 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг таван хэлээр авч болно6 сар 20. 11:57
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.