Хөвсгөл нуур, Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ


6-р сарын 22
12 цаг 55 минут

Хөвсгөл нуур, Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн бохирдлыг бууруулж, цэвэр орчныг бүрдүүлэх зорилготой их цэвэрлэгээний аян эхэллээ.

Тодруулбал Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуур-Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүс дагуу их цэвэрлэгээний аяныг 2026.06.22-08.13-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон. 

Аяны хүрээнд Хөвсгөл нуурын хамгаалалтын бүсийн 545 км, Эгийн голын 303.1 км дагуух усны сан бүхий газрын тусгай хамгаалалтын нийт 5672.1 га талбайг хамруулан хог хаягдлыг цэвэрлэхээр төлөвлөсөн байна.

Хөвсгөл нуур нь Монгол орны цэнгэг усны 75 орчим, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг бөгөөд манай улсын нийт гол мөрний 10 жилийн урсацтай тэнцэх хэмжээний цэнгэг усыг ай савдаа агуулдаг. Манай орны ой тайгын 25 хувь, нэн ховор амьтан, ургамлын дийлэнх нь энэ нуурыг тойрон оршиж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох тухай зарлиг гаргасан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд1 цаг 12 минутын өмнөМонголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийг Л.Нинжжамц тэргүүлнэ1 цаг 12 минутын өмнөИлчлэг багатай элсэн чихэр гарган авах шинэ арга боловсруулж байна1 цаг 13 минутын өмнөДархан-Уул аймагт элсэлтийн шалгалт өгч буй хүүхэдтэй эцэг, эхчүүд цалинтай чөлөө эдэлнэ1 цаг 14 минутын өмнөДэлхийг түгшээж буй Эл Нино үзэгдэл: Хүнсний үнэ, түймэр, гангийн шинэ эрсдэл1 цаг 15 минутын өмнөХөвсгөл нуур, Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ1 цаг 15 минутын өмнөГазар тариалангийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхааруулав6 сар 20. 11:59Улсын нисэхийн тухай хуулийг батлав6 сар 20. 11:59Хойд Солонгосын асуудлыг эргэн харах цаг нь болсон6 сар 20. 11:58Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав6 сар 20. 11:57Энэ сарын 21-нээс 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв6 сар 20. 11:57Е-Mongolia-гаас 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг таван хэлээр авч болно6 сар 20. 11:57
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.