Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав


6-р сарын 20
11 цаг 57 минут

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болов. 

Хуралдаанаар Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг  нийт гишүүдийн 87.7 хувь нь дэмжлээ.

Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөн. Иймд  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 06.11-ний өдөр  хийжээ. 

Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтэд юу гэж заасан бэ? 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна." гэж заасны "... 4 жил ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Ерөнхийлөгчөөр ... зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно." гэснийг зөрчсөн байна." 

Үндсэн хуулийн цэцийн 2026.05.08-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг 2026.05.28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ хэлэлцэж, хүлээн зөвшөөрөн, Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолыг баталсан юм.

Хуулийн төслийн ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, Ч.Ундрам нар ажилласан гэв.

Ажлын хэсгээс боловсруулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2026.06.10-ны өдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай 39 дүгээр зүйлийг баримтлан хэлэлцжээ.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд3 цаг 21 минутын өмнөМонголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийг Л.Нинжжамц тэргүүлнэ3 цаг 21 минутын өмнөИлчлэг багатай элсэн чихэр гарган авах шинэ арга боловсруулж байна3 цаг 22 минутын өмнөДархан-Уул аймагт элсэлтийн шалгалт өгч буй хүүхэдтэй эцэг, эхчүүд цалинтай чөлөө эдэлнэ3 цаг 23 минутын өмнөДэлхийг түгшээж буй Эл Нино үзэгдэл: Хүнсний үнэ, түймэр, гангийн шинэ эрсдэл3 цаг 24 минутын өмнөХөвсгөл нуур, Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ3 цаг 24 минутын өмнөГазар тариалангийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхааруулав6 сар 20. 11:59Улсын нисэхийн тухай хуулийг батлав6 сар 20. 11:59Хойд Солонгосын асуудлыг эргэн харах цаг нь болсон6 сар 20. 11:58Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав6 сар 20. 11:57Энэ сарын 21-нээс 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв6 сар 20. 11:57Е-Mongolia-гаас 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг таван хэлээр авч болно6 сар 20. 11:57
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.