Казахстан Улстай газрын тосны салбарт хамтарна


6-р сарын 18
17 цаг 10 минут

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа интеграцийн тэргүүн дэд сайд Бижанова Айжан Адиловна тэргүүтэй төлөөлөгчдийг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 

Энэхүү уулзалтад Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайд А.С.Сейтакинов болон Kazzinc, ERG, Тау Кен Алтын зэрэг том компаниудын төлөөлөгч оролцлоо. Талууд газрын тос, цөмийн энерги болон геологийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэв. Уулзалтын үеэр Монгол Улс Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд газрын тосны салбарт хамтарч ажиллах санамж бичгийн хэрэгжилтийн явцын талаар санал солилцсон юм. 

Казахстан Улстай газрын тосны салбарт хамтарна

 

Энэхүү санамж бичигт  тус улсаас Монгол Улсад түүхий тос болон газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх судалгааг эхлүүлэхээр тусгасан бөгөөд хоёр талын хамтын ажиллагааг зохицуулах Хамтарсан ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулахаар харилцан тохиролцов.

Мөн Бүгд Найрамдах Казахстан Улсын зүгээс Монгол Улсын уул уурхайн салбарт сонирхол татахуйц хөрөнгө оруулалтын төслүүдийн талаар мэдээлэл авахыг хүслээ. Үүний дагуу Монгол Улсаас холбогдох төслүүдийг танилцуулахаар болов.   Уулзалтын төгсгөлд сайд Г.Дамдинням 2026 оны есдүгээр сарын 16-18-нд зохион байгуулагдах "Mining Week-2026" уул уурхайн арга хэмжээнд Бүгд Найрамдах Казахстан Улсын компаниудын төлөөлөгчдийг хүрэлцэн ирэхийг урилаа. 

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Казахстан Улстай газрын тосны салбарт хамтарна1 цаг 25 минутын өмнөМонгол Улсын төрийн шагналд математикч эрдэмтдийн онолын шинэ бүтээл нэр дэвшжээ1 цаг 26 минутын өмнөӨргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ1 цаг 26 минутын өмнөИнфляцтай тэмцэхэд төв банкны бие даасан байдал чухал ч дангаараа хангалтгүй1 цаг 28 минутын өмнөТөгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш суларчээ1 цаг 29 минутын өмнөМонголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзав1 цаг 30 минутын өмнөНийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана1 цаг 33 минутын өмнөХариуцлагатай татвар төлөгчийг дэмжиж, эрсдэлээс сэргийлнэ1 цаг 33 минутын өмнөХиймэл оюунд суурилсан, нарийвчлал бүхий төхөөрөмжөөр оношилж эхэллээ1 цаг 34 минутын өмнөДүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ1 цаг 34 минутын өмнөОлимпод хүрэх зам Улаанбаатар хотоос эхэлнэ1 цаг 35 минутын өмнөМонголын соёлын өвийг олон улсад сурталчлах чиглэлээр хамтран ажиллана6 сар 16. 17:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.