Монгол Улсын төрийн шагналд математикч эрдэмтдийн онолын шинэ бүтээл нэр дэвшжээ


6-р сарын 18
17 цаг 09 минут

Хүн төрөлхтөн хиймэл оюунаар тооцоолж, технологийн эрин зуунд хөгжлийн хэмжих нэгжээ тодорхойлж байгаа энэ цаг үед дэлхийн математикийн шинжлэх ухаанд шинэ онол, аргуудыг Монгол эрдэмтэд зохиосон нь анхаарал татаж байна.

 

Тухайлбал, Монгол Улсын Төрийн шагналт, академич, Математикийн шинжлэх ухааны доктор, профессор Т.Жанлав, академич, Математикийн шинжлэх ухааны доктор О.Чулуунбаатар, МУБИС-ийн профессор, Математикийн шинжлэх ухааны доктор, дэд профессор Р.Мижиддорж, ШУТИС-ийн профессор, Математикийн ухааны доктор, профессор В.Өлзийбаяр нарын эрдэмтдийн гаргасан “Орчин цагийн тооцон бодох математикийн шинэ онол, чиглэлүүд, хэрэглээ” сэдэвт бүтээлийг Монгол Улсын төрийн шагналд нэр дэвшүүлжээ.

 

“New Developments of Newton–Type Iterations for Solving Nonlinear Problems”, “High-order finite difference and finite-element methods for solving some partial differential equations” бүтээл нь байгаль орчин, цаг уурын өөрчлөлт, нийгэм эдийн засаг, хиймэл оюун ухаан, эрүүл мэнд зэрэг их өгөгдөлд суурилсан бүх салбарт хэрэглэх боломжтойг тодорхой жишээн дээр туршиж баталгаажуулсан байна.

Тус бүтээл дэлхийн шилдэг “SPRINGER NATURE” хэвлэлийн газарт хэвлэгдэж “ELSEVIER SCOPUS” индекс хийгдсэн бөгөөд монгол хүний оюуны чадамжийг харуулсан шинэ нээлт болсноороо онцлогтой.

Монголын эрдэмтдийн шинэ бүтээлүүд нь олон улсын шилдэг эрдэм шинжилгээний байгууллагууд болоод их сургуулиудын 170 гаруй номын санд байршиж эрдэмтэн, судлаачдын хүртээл болоод буй аж.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Казахстан Улстай газрын тосны салбарт хамтарна1 цаг 29 минутын өмнөМонгол Улсын төрийн шагналд математикч эрдэмтдийн онолын шинэ бүтээл нэр дэвшжээ1 цаг 30 минутын өмнөӨргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ1 цаг 30 минутын өмнөИнфляцтай тэмцэхэд төв банкны бие даасан байдал чухал ч дангаараа хангалтгүй1 цаг 32 минутын өмнөТөгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш суларчээ1 цаг 33 минутын өмнөМонголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзав1 цаг 34 минутын өмнөНийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана1 цаг 37 минутын өмнөХариуцлагатай татвар төлөгчийг дэмжиж, эрсдэлээс сэргийлнэ1 цаг 37 минутын өмнөХиймэл оюунд суурилсан, нарийвчлал бүхий төхөөрөмжөөр оношилж эхэллээ1 цаг 38 минутын өмнөДүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ1 цаг 38 минутын өмнөОлимпод хүрэх зам Улаанбаатар хотоос эхэлнэ1 цаг 39 минутын өмнөМонголын соёлын өвийг олон улсад сурталчлах чиглэлээр хамтран ажиллана6 сар 16. 17:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.