Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны тавдугаар сард 3576.06 төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.29, өмнөх сарынхаас 2.55 төгрөгөөр суларлаа.
Харин төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш 4175.46 төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 144.28 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 1.35 төгрөгөөр чангарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш дээрх хугацаанд 48.97 төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.64, өмнөх сарынхаас 2.38 төгрөгөөр, мөн юаньтай харьцах ханш 525.91 төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 30.82, өмнөх сарынхаас 3.40 төгрөгөөр суларчээ.

Сэтгэгдэл бичих