Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана


6-р сарын 18
17 цаг 02 минут

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаанаНийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва удирдан явууллаа.

Энэ үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, авто замын засвар, шинэчлэлийн ажлын явц, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэл, иргэдээс гаргасан эрсдэл мэдэгдлийн шийдвэрлэлт, анхаарах асуудлуудын талаар хэлэлцлээ.

Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ үнэлгээний мэдээллийг НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр танилцуулав. Үүрэг даалгаврын биелэлт 75 хувьтай байна.

Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцын мэдээллийг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Ганзориг танилцуулав.

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр нийт 702,335,3 сая төгрөгийн гэрээний дүнтэй 169 ажил 53 хувьтай хэрэгжиж байна. Тодруулбал, 

  •     Барилга байгууламжийн 87,
  •     Инженерийн шугам сүлжээний 4,
  •     Их засварын 58,
  •     Тохижилтын 8,
  •     Тоног төхөөрөмжийн 7,
  •     5 ажилд зураг төсөл хийгдэж байна. 

Эдгээрээс боловсролын салбарт:

  •     Сургуулийн барилга, өргөтгөл 33,
  •     Цэцэрлэгийн барилга, өргөтгөл 32,
  •     Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор 14,
  •     Спорт заал, цогцолборын гурван барилгын ажил үргэлжилж байна.

2026 онд 47,759.8 сая төгрөгийн гэрээний дүнтэй 38.6 км урт, 69,708 ам метр талбай бүхий 12 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд үүнээс 20,328 ам метр талбайн ажил дууссан байна. Авто зам, засвар шинэчлэлийн ажлын явцын мэдээллийг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр танилцууллаа.

2026 онд замын шинэчлэлийн 54 төсөл хэрэгжиж байна. Нийт ажлын явц 32.3 хувьтай байна. Шинээр барих 22.3 км авто зам болон он дамжин хэрэгжиж буй 72.2 км, 37.6 км засвар шинэчлэлийн ажил багтаж байна. Нийт 132.2 км замын ажил хийнэ.
Инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлын явцын мэдээллийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Ажлын албаны дарга Ч.Мэндбаяр танилцууллаа.

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва удирдан явууллаа.

Энэ үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, авто замын засвар, шинэчлэлийн ажлын явц, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэл, иргэдээс гаргасан эрсдэл мэдэгдлийн шийдвэрлэлт, анхаарах асуудлуудын талаар хэлэлцлээ.

Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ үнэлгээний мэдээллийг НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр танилцуулав. Үүрэг даалгаврын биелэлт 75 хувьтай байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Казахстан Улстай газрын тосны салбарт хамтарна1 цаг 2 минутын өмнөМонгол Улсын төрийн шагналд математикч эрдэмтдийн онолын шинэ бүтээл нэр дэвшжээ1 цаг 3 минутын өмнөӨргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ1 цаг 3 минутын өмнөИнфляцтай тэмцэхэд төв банкны бие даасан байдал чухал ч дангаараа хангалтгүй1 цаг 5 минутын өмнөТөгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш суларчээ1 цаг 6 минутын өмнөМонголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзав1 цаг 7 минутын өмнөНийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана1 цаг 10 минутын өмнөХариуцлагатай татвар төлөгчийг дэмжиж, эрсдэлээс сэргийлнэ1 цаг 11 минутын өмнөХиймэл оюунд суурилсан, нарийвчлал бүхий төхөөрөмжөөр оношилж эхэллээ1 цаг 11 минутын өмнөДүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ1 цаг 12 минутын өмнөОлимпод хүрэх зам Улаанбаатар хотоос эхэлнэ1 цаг 12 минутын өмнөМонголын соёлын өвийг олон улсад сурталчлах чиглэлээр хамтран ажиллана6 сар 16. 17:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.