Хариуцлагатай татвар төлөгчийг дэмжиж, эрсдэлээс сэргийлнэ


6-р сарын 18
17 цаг 01 минут

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

 

Хуулийн төсөлд татварын таатай орчныг бий болгох үүднээс хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих, урамшуулах, эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орсон татвар төлөгчийн санхүүгийн чадамж, бизнесийн үйл ажиллагаанд учирч болзошгүй хүндрэл, эрсдэлийг харгалзан дансыг бүхэлд нь битүүмжлэх бус, орлогын тодорхой хувийг суутгах зэргээр татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлэхээр тусгажээ.

 

Үүний дараа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төсөл батлагдсанаар Монгол Улсын бизнесийн орчны олон улсын тавцанд өрсөлдөх чадвар сайжрах, жижиг дунд бизнес эрхлэгчдийн татварын ачаалал буурах, улмаар эдийн засгийн өсөлт нэмэгдэж, нийгмийн тогтвортой байдал бэхжих зэрэг эерэг үр дагавартай хэмээн хууль санаачлагчид үзэж байна.

 

Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг тус тус хийв. Монгол Улсад 2024 оны байдлаар үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 58 орчим хувь нь мөнгөн хөрөнгийн дутагдалтай, 29 хувь буюу 30 мянга гаруй аж ахуйн нэгж алдагдалтай ажилласан нь жижиг дунд бизнес эрхлэгчдийн төлбөрийн чадвар буурах, санхүүгийн дарамтад орох, улмаар бизнесийн тогтвортой байдлаа хадгалахад хүндрэл үүсэж буй.

 

Иймд бизнес эрхлэгчдийн мөнгөн хөрөнгө, эргэлтийн хөрөнгийн ачааллыг бууруулах, бизнес идэвхжих, тэлэх бололцоог хангах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлж, нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх хуулийн төслийг Засгийн газар санаачлан УИХ-д өргөн мэдүүлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Казахстан Улстай газрын тосны салбарт хамтарна1 цаг 2 минутын өмнөМонгол Улсын төрийн шагналд математикч эрдэмтдийн онолын шинэ бүтээл нэр дэвшжээ1 цаг 3 минутын өмнөӨргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ1 цаг 3 минутын өмнөИнфляцтай тэмцэхэд төв банкны бие даасан байдал чухал ч дангаараа хангалтгүй1 цаг 5 минутын өмнөТөгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш суларчээ1 цаг 6 минутын өмнөМонголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзав1 цаг 7 минутын өмнөНийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана1 цаг 10 минутын өмнөХариуцлагатай татвар төлөгчийг дэмжиж, эрсдэлээс сэргийлнэ1 цаг 11 минутын өмнөХиймэл оюунд суурилсан, нарийвчлал бүхий төхөөрөмжөөр оношилж эхэллээ1 цаг 11 минутын өмнөДүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ1 цаг 12 минутын өмнөОлимпод хүрэх зам Улаанбаатар хотоос эхэлнэ1 цаг 12 минутын өмнөМонголын соёлын өвийг олон улсад сурталчлах чиглэлээр хамтран ажиллана6 сар 16. 17:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.