Хиймэл оюунд суурилсан, нарийвчлал бүхий төхөөрөмжөөр оношилж эхэллээ


6-р сарын 18
17 цаг 01 минут

Хиймэл оюунд суурилсан, өндөр нарийвчлалтай, 512 зүслэгт компьютер томограф төхөөрөмжийг Улсын гуравдугаар төв эмнэлэгт суурилуулж, оношилгоонд ашиглаж эхэллээ.

 Энэ төхөөрөмжийг суурилуулснаар иргэд эх орондоо өндөр түвшинд оношлуулах боломжтой болж буйг тус эмнэлгийн ерөнхий захирал Ц.Төмөр-Очир дурдаад, “Манай улсад ийм өндөр хүчин чадалтай аппаратыг анх удаа суурилууллаа. Өмнө нь 64 зүслэгт аппаратаар зүрхний титэм судасны шинжилгээ хийхэд 2-3 цаг зарцуулж байсан бол энэ төхөөрөмжөөр хэдхэн секунд зарцуулна. Гадаад улсыг зорин оношилгоо хийлгэх шаардлага ч багасгана” гэв. 

Шинэ төхөөрөмж нь зүрхний дүрслэлийг дунджаар 0.259, бүтэн биеийн судасны шинжилгээг 5 секундэд хийх хүчин чадалтай. Хиймэл оюунд суурилсан дэвшилтэт алгоритмууд нь хөдөлгөөн, амьсгалын улмаас үүсдэг дүрсний алдагдлыг багасгаж, судасны бүтэц, эмгэг өөрчлөлтийг илүү тод, нарийвчлал сайтай дүрсэлнэ.  

Тус эмнэлгийн Дүрс оношилгооны лавлагаа төвийн эмч, Аанагаах ухааны доктор, дэд профессор Д.Дэлгэрцэцэг “Өмнө нь зүрхний компьютер томографын дүрслэлийг боловсруулахад хоёр цаг орчим зарцуулж байсныг одоо 10 минутын дотор гаргана. Шинжилгээг 2-7 секундэд хийдэг. Өмнөх төхөөрөмжөөр өдөрт дунджаар 5 хүнд шинжилгээ хийж байсан бол  одоо хамгийн багадаа 20, сард 500 гаруй хүнд үйлчлэх боломжтой боллоо” гэж ярив. 

 

Тус төхөөрөмжөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй, хүнд болон онош тодорхойгүй өвчтөнүүдэд шинжилгээг үнэ төлбөргүй хийхээр төлөвлөжээ. Neusoft NeuViz Epoch 512 зүслэгт компьютер томограф нь АНУ, Европын холбооны орнууд, Сингапур, Малайз, Япон зэрэг хөгжингүй улсад ашигладаг, дүрс оношилгооны хамгийн их нягтаршилтай технологийн нэг бөгөөд олон улсын зах зээл дэх өртөг нь 2 сая орчим ам.доллар ажээ. Дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр зүрх судас, тархи мэдрэл, уушги болон бусад эрхтэн тогтолцооны эмгэгийг богино хугацаанд нарийвчлалтай оношилж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж байгаа юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Казахстан Улстай газрын тосны салбарт хамтарна1 цаг 6 минутын өмнөМонгол Улсын төрийн шагналд математикч эрдэмтдийн онолын шинэ бүтээл нэр дэвшжээ1 цаг 7 минутын өмнөӨргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ1 цаг 8 минутын өмнөИнфляцтай тэмцэхэд төв банкны бие даасан байдал чухал ч дангаараа хангалтгүй1 цаг 9 минутын өмнөТөгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш суларчээ1 цаг 10 минутын өмнөМонголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзав1 цаг 11 минутын өмнөНийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана1 цаг 14 минутын өмнөХариуцлагатай татвар төлөгчийг дэмжиж, эрсдэлээс сэргийлнэ1 цаг 15 минутын өмнөХиймэл оюунд суурилсан, нарийвчлал бүхий төхөөрөмжөөр оношилж эхэллээ1 цаг 15 минутын өмнөДүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ1 цаг 16 минутын өмнөОлимпод хүрэх зам Улаанбаатар хотоос эхэлнэ1 цаг 17 минутын өмнөМонголын соёлын өвийг олон улсад сурталчлах чиглэлээр хамтран ажиллана6 сар 16. 17:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.