Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ


6-р сарын 18
17 цаг 00 минут

 Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал  Нийслэлийн Баянгол дүүргийн “Оюуны ундраа” сургуулийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа. 

 Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” бодлогын хүрээнд дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхлээд байна. 

“Оюуны ундраа” сургууль 2025-2026 оны хичээлийн жилд нийт 4817 суралцагчтай,  анги дүүргэлт 40-50 хүүхэдтэй хичээллэжээ.  

Ирэх хичээлийн жилээс бүтцийн өөрчлөлт хийж, ахлах ангиудыг бие даасан ахлах сургууль болгон төрөлжүүлэн хөгжүүлнэ. Ингэснээр 10-12 дугаар ангийн 1004 суралцагч сонголтот, төрөлжсөн хөтөлбөрөөр хичээллэж, бүлэг дүүргэлт 42-34 болон буурч, нэг ээлжээр хичээллэхээр болж байна. 

1-2 дугаар ангийн сурагчдыг тус сургуулийн хойд талд барьж буй цэцэрлэгийн зориулалттай байрыг тохижуулж хичээллүүлэх юм. Ашиглалт багатай цэцэрлэгүүдийн барилгыг бага сургуулийн зориулалтаар ашиглахаар зохицуулж байна. 

 

Ерөнхий сайд Н.Учрал, “50 хүүхдэд нэг багш хүрэлцэхгүй. Тиймээс Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг санаачлан УИХ-аар батлуулж байсан. Үр дүнд нь туслах багшийн асуудлыг шийдвэрлэж хүртээмж, чанарт эергээр нөлөөлж байна.  Цаашид төр сургууль барихаас татгалзана. Гэрт ойр хотхоны бага сургуулийг томоохон хотхонуудад төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна. Ирэх хичээлийн жилд хотхоны бага сургуульд 10 мянган хүүхэд хамруулна” гэв. 

  

Нийслэлийн хэмжээнд 3000-аас дээш суралцагчтай 38 сургуулийн бүтцийг өөрчилж, давхарлах, өргөтгөх, анги зохион байгуулах, Гүүглийн сургалтын орчныш бий болгох зэрэг арга хэмжээг авч 2000 орчим хүүхэдтэй болгоно. Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлдэг төрийн өмчийн таван сургууль, их сургуулийн зургаан лицейг төрөлжсөн ахлах сургууль болгоно. Мөн нийслэлийн зургаан дүүрэгт тус бүрд төрөлжсөн ахлах сургууль байгуулна гэдгийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан илтгэлдээ дурдав.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва гэр хорооллоос 65 мянган хүүхэд хотын төв рүү суралцдаг. Эдгээр хүүхдийг гэрт ойр сургуульд хамруулах бага, дунд сургууль болох боломжтой обьект, байруудыг судалж байгаа гэв. 

 Засгийн газрын дэвшүүлсэн боловсролын салбар дахь Чөлөөлөлтийн бодлогын үр дүнд: 

-Сургууль, цэцэрлэгийн хүчин чадлын ашиглалт 50 хувиар сайжирна.

-Боловсролын үйлчилгээний чанарын үнэлгээ 20-30 хувиар өснө.

-Багшлах боловсон хүчний дутагдал 50 хувиар буурна.

-Төсвийн үр ашиг багатай үрэлгэн зардлыг жилд 30-50 тэрбум төгрөгөөр бууруулах боломжтой.

-Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг 20 хувиар бууруулна гэсэн тооцоо гарч байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Казахстан Улстай газрын тосны салбарт хамтарна1 цаг 11 минутын өмнөМонгол Улсын төрийн шагналд математикч эрдэмтдийн онолын шинэ бүтээл нэр дэвшжээ1 цаг 11 минутын өмнөӨргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ1 цаг 12 минутын өмнөИнфляцтай тэмцэхэд төв банкны бие даасан байдал чухал ч дангаараа хангалтгүй1 цаг 14 минутын өмнөТөгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш суларчээ1 цаг 14 минутын өмнөМонголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзав1 цаг 16 минутын өмнөНийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана1 цаг 18 минутын өмнөХариуцлагатай татвар төлөгчийг дэмжиж, эрсдэлээс сэргийлнэ1 цаг 19 минутын өмнөХиймэл оюунд суурилсан, нарийвчлал бүхий төхөөрөмжөөр оношилж эхэллээ1 цаг 19 минутын өмнөДүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ1 цаг 20 минутын өмнөОлимпод хүрэх зам Улаанбаатар хотоос эхэлнэ1 цаг 21 минутын өмнөМонголын соёлын өвийг олон улсад сурталчлах чиглэлээр хамтран ажиллана6 сар 16. 17:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.