Олимпод хүрэх зам Улаанбаатар хотоос эхэлнэ


6-р сарын 18
16 цаг 59 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Степ Арена”-д маргааш эхлэх Улаанбаатарын “Их дуулга” тэмцээний өмнөх хэвлэлийн бага хурал болон сугалааны үйл ажиллагаа  “Новотел” зочид буудалд өнөөдөр болов.

 

Хуралд ОУЖБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга Армен Багдасаров, Боловсрол, дасгалжуулалт хариуцсан захирал Мохамед Мериджа, Боловсрол хариуцсан захирал Флорин Даниэл Ласкау, ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга Э.Билэгт, МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл нар тэргүүтэй зочид оролцож, IJF-ны тайлбарлагч Шелдон Франко-Рукс хөтлөн явууллаа.

 

“Лос Анжелес-2028” олимпын наадмын эрхийн оноо олгох албан ёсны эхний тэмцээнд 58 орны 454 тамирчин зодоглоно. Улаанбаатарын “Их дуулга”-д 2022 онд 30, 2023 онд 44, 2025 онд 28 орноос тамирчид оролцож байв. Манай улсын хувьд өнгөрсөн жилүүдэд “Их дуулга” ангиллын тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулсан. Тиймээс Олон улсын жүдо бөхийн холбооноос Лос-Анжелесын олимпын циклд “Их дуулга” тэмцээнийг үргэлжлүүлэн зохион байгуулах эрх олгосон юм.

 

Улаанбаатарын “Их дуулга” тэмцээний хэсгийн барилдаан 09:30 цагт эхлэх бол финал 17:00 цагт болно. Харин нээлтийн ажиллагааг энэ сарын 20-ны 16:30 цагт “Степ Арена”-д зохион байгуулах юм. Тэмцээний бүх барилдааныг С1 телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулна.

 

Ташрамд дурдахад, манай жүдочид өнгөрсөн жилийн Улаанбаатарын “Их дуулга”-аас гурван алт, нэг мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн. Харин 2023 онд хоёр алт, дөрвөн хүрэл, 2022 онд хоёр алт, дөрвөн мөнгө, таван хүрэл медаль хүртэж байжээ. 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Казахстан Улстай газрын тосны салбарт хамтарна1 цаг 7 минутын өмнөМонгол Улсын төрийн шагналд математикч эрдэмтдийн онолын шинэ бүтээл нэр дэвшжээ1 цаг 8 минутын өмнөӨргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ1 цаг 8 минутын өмнөИнфляцтай тэмцэхэд төв банкны бие даасан байдал чухал ч дангаараа хангалтгүй1 цаг 10 минутын өмнөТөгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш суларчээ1 цаг 11 минутын өмнөМонголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзав1 цаг 12 минутын өмнөНийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана1 цаг 15 минутын өмнөХариуцлагатай татвар төлөгчийг дэмжиж, эрсдэлээс сэргийлнэ1 цаг 15 минутын өмнөХиймэл оюунд суурилсан, нарийвчлал бүхий төхөөрөмжөөр оношилж эхэллээ1 цаг 16 минутын өмнөДүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ1 цаг 16 минутын өмнөОлимпод хүрэх зам Улаанбаатар хотоос эхэлнэ1 цаг 17 минутын өмнөМонголын соёлын өвийг олон улсад сурталчлах чиглэлээр хамтран ажиллана6 сар 16. 17:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.