Хууль санаачлагч, анагаах ухааны доктор, дэд профессор Ж.Амарсанаа зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлж байгаа транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байгаа талаараа мэдээллээ.
Судалгаагаар үйлдвэрлэлийн транс тос нь зүрх судасны өвчин, таргалалт, чихрийн шижин болон бусад халдварт бус өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогдсон байдаг.
Дэлхийн олон улс транс тосны хэрэглээг хууль эрх зүйн зохицуулалтаар хязгаарлаж, хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах бодлого хэрэгжүүлж байна.
Хүний их эмч Ж.Амарсанаа "Энэ бол зөвхөн нэг эмчийн санаачилга биш. Бид өвчнийг эмчлэхээс илүүтэйгээр өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх шаардлагатай" гэдгийг онцлов.
Нийтийн өргөдөлд ЭНД дарж гарын үсэг зурах боломжтой.

Сэтгэгдэл бичих