Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс зээлийг нь төлнө


6-р сарын 16
17 цаг 11 минут

Яармагийн Арцатаас Хархорины Өнөр хороолол чиглэлд нийт 4.2 км урттай “Дүүжин замын тээвэр”-ийг барина. 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 75 орчим хувьд хүрчээ. Тухайлбал, ган татлага татах, сүвлэгээ зэрэг инженерийн нарийн гүйцэтгэлийн ажлууд дуусаж, хоёр буудлын барилга болон гараашийн барилгын ажлууд үргэлжилж байна.

“Дүүжин замын тээвэр” төслийн санхүүжилтийг БНФУ-ын Засгийн газрын 51 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй. Уг зээлийн хугацаа 40 жил бөгөөд зээлийн хүү нь нэг жилийн 0.0076 хувьтай. Ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс зээлийг төлнө. Тус зээл нь бусад олон улсын зээлтэй харьцуулахад хамгийн өртөг багатай, зээлийн үндсэн төлбөрөөс 2035 он хүртэл чөлөөлөх онцлогтой.

Төслийг Францын “Пома” группийн инженер, мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран гүйцэтгэж байна. “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ, "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавин ажиллаж буй.

“Дүүжин замын тээвэр” төсөл ашиглалтад орсноор нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэж, хотын төв болон шинэ суурьшлын бүсүүдийг шууд холбох боломжтой. Мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, тухайн бүсийн замын хөдөлгөөний дундаж хурдыг 4 хувиар нэмэгдүүлнэ гэж тооцоолжээ. Үүнээс гадна агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хот байгуулалтын зохистой хөгжлийг дэмжих, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох зэрэг олон талын үр өгөөжтэй төсөл юм.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах чиглэлээр хамтран ажиллана1 цаг 13 минутын өмнөХархорум хотын 1500 га талбайд 930 мянган мод тарьжээ1 цаг 14 минутын өмнөТранс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна1 цаг 15 минутын өмнөДүүжин замын тээвэр ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс зээлийг нь төлнө1 цаг 15 минутын өмнөЭмийн чанарыг олон улсын түвшинд хянах Үндэсний лавлагаа лабораторитой боллоо1 цаг 15 минутын өмнө"Чанаргүй уртасгагч, буруу холболтоос болж, ахуйн гал түймэр гарч байна"1 цаг 16 минутын өмнөНаадмын нээлтийн тасалбар захиалах хүсэлтийг авч эхэллээ1 цаг 17 минутын өмнөБуйр нуурт олон улсын усан сэлэлтийн тэмцээн болно1 цаг 19 минутын өмнө“Солонго 1, 2”-ын сонгон шалгаруулалт 9-р сард эхэлнэ1 цаг 20 минутын өмнөЦэргийн алба хаагчид шүлхий өвчний голомтод ажиллаж байна1 цаг 21 минутын өмнөТаны хууль, эрх зүйн асуултад хариулах аппликэйшн ажиллаж эхэллээ1 цаг 21 минутын өмнө18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахыг хориглосон хууль долоодугаар сарын 1-нээс мөрдөгдөнө6 сар 15. 14:11
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.