Эмийн чанарыг олон улсын түвшинд хянах Үндэсний лавлагаа лабораторитой боллоо


6-р сарын 16
17 цаг 11 минут

Монгол Улс эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг олон улсын түвшинд хүргэх чухал дэд бүтэц болох Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийг өнөөдөр (2026.06.16) албан ёсоор ашиглалтад орууллаа. ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр байгуулагдсан тус лаборатори нь эмийн чанарын шинжилгээний хүчин чадлыг эрс нэмэгдүүлж, иргэдэд хүрч буй эм, эмнэлгийн хэрэгслийн аюулгүй байдалд илүү шуурхай, үр дүнтэй хяналт тавих боломжийг бүрдүүлж байна.

Төслийн санхүүжилт болон тоног төхөөрөмжийн шинэчлэл Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэг, ДЭМБ болон ЭМЯ хамтран 2025 онд эхлүүлсэн 1.8 сая ам.долларын өртөгтэй төслийн хүрээнд тус лабораторийн байрыг бүрэн шинэчиллээ. Хийн систем, агааржуулалт болон уурын системийг олон улсын эмийн чанарын лабораторийн түвшинд хүргэсэн гэв.

Шинэ лабораторид нийт 49 нэр төрлийн 77 тоног төхөөрөмжийг үе шаттайгаар суурилуулж байна. Өнөөдрийн байдлаар 35 төхөөрөмжийг суурилуулаад байгаа бөгөөд ирэх 8 дугаар сарын 1 гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөжээ. 

Шинэчлэгдэж буй чиглэлүүд: Өндөр идэвхт хроматограф, микробиологи, уламжлалт болон ургамлын эмийн, химийн лабораторийн тоног төхөөрөмжүүд бүрэн шинэчлэгдэж, сорьц хадгалах олон улсын стандартын хөргүүрүүдийг нийлүүлсэн байна.

Ингэснээр лабораторийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэнэ. Тус лаборатори нь олон улсын GLP (Good Laboratory Practice) болон ДЭМБ-ын ML3 стандартын шаардлагыг бүрэн хангасан. Лабораторийн хүчин чадал нэмэгдсэнээр жилд шинжилдэг байсан 2000 сорьц, дээжийн тоо 4000 болж өсөх бөгөөд шинжилгээний хүлээгдэл 50 хувиар буурах гол үр дүнтэй юм. 

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторитой болсноор Монгол Улс олон улсын эм хангамжийн сүлжээнд холбогдож, экспортын гарцыг нээнэ. Зөвхөн барилга, төхөөрөмжтэй болоод зогсохгүй, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлж уг лабораторийг Олон улсын болон Азийн лавлагаа лабораторийн сүлжээнд яаралтай холбох шаардлагатай.

Ард иргэдээс ирсэн гомдлын дагуу чанаргүй нь тогтоогдсон эмийг зах зээлээс шууд шахаж, чанартай эмийг хямд үнээр нэгдсэн журмаар оруулна. Ирэх хоёр жилийн хугацаанд лабораторийн төлөвшлийн зэргийг 3 болон 4 дүгээр түвшинд хүргэж, Монголд үйлдвэрлэсэн эм тариаг хилийн чанадад экспортлох том суурь өөрчлөлт хийх болно гэлээ.  

Монголд шинээр нэвтрүүлж буй эмийн бүртгэлийн үе шатыг хөнгөвчилж, 70 хоногийн дотор шийдвэрлэх боломж бүрджээ. Түүнчлэн Засгийн газраас эмийн бүртгэлийн тогтолцоонд хийгдэж буй зохицуулалтын томоохон өөрчлөлтийг танилцууллаа.

Өмнө нь өндөр хөгжилтэй, олон улсын хатуу зохицуулалттай Япон, Сингапур, Солонгос, Европын холбоо, Англи, Америк зэрэг улс оронд аль хэдийнэ  бүртгэгдсэн, чанар нь баталгаажсан эмийг Монголд оруулж ирэхэд хэт өндөр шалгуур тавьж, хугацаа алддаг байсныг өөрчилж байгааг мэдэгдэв.

Ерөнхий сайд Н.Учрал, Шинэ эмийг бүртгэхдээ манай улс шиг жижиг зах зээлд тохиромжгүй, дэлхийд байхгүй өндөр шалгууруудыг тавьдгаа болиулж, ДЭМБ-ын хамгийн сүүлийн үеийн зөвлөмжийн дагуу түргэвчилсэн байдлаар буюу 70 хоногийн дотор бүртгэдэг журам батлуулахаар бэлтгэл хангаж байна. Ингэснээр Монгол Улсын иргэдийн хэрэглэж буй эм, эмнэлгийн тусламж үйлчилгээ дэлхийн стандартад бүрэн нийцэх нөхцөл бүрдэнэ гэлээ.

Мэдээллийг бэлтгэсэн:
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн II дамжааны оюутан О.Даваажаргал

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах чиглэлээр хамтран ажиллана1 цаг 9 минутын өмнөХархорум хотын 1500 га талбайд 930 мянган мод тарьжээ1 цаг 10 минутын өмнөТранс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна1 цаг 10 минутын өмнөДүүжин замын тээвэр ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс зээлийг нь төлнө1 цаг 10 минутын өмнөЭмийн чанарыг олон улсын түвшинд хянах Үндэсний лавлагаа лабораторитой боллоо1 цаг 11 минутын өмнө"Чанаргүй уртасгагч, буруу холболтоос болж, ахуйн гал түймэр гарч байна"1 цаг 11 минутын өмнөНаадмын нээлтийн тасалбар захиалах хүсэлтийг авч эхэллээ1 цаг 12 минутын өмнөБуйр нуурт олон улсын усан сэлэлтийн тэмцээн болно1 цаг 14 минутын өмнө“Солонго 1, 2”-ын сонгон шалгаруулалт 9-р сард эхэлнэ1 цаг 16 минутын өмнөЦэргийн алба хаагчид шүлхий өвчний голомтод ажиллаж байна1 цаг 16 минутын өмнөТаны хууль, эрх зүйн асуултад хариулах аппликэйшн ажиллаж эхэллээ1 цаг 16 минутын өмнө18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахыг хориглосон хууль долоодугаар сарын 1-нээс мөрдөгдөнө6 сар 15. 14:11
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.