"Чанаргүй уртасгагч, буруу холболтоос болж, ахуйн гал түймэр гарч байна"


6-р сарын 16
17 цаг 10 минут

Цахилгаан хэрэгсэл бидний өдөр тутмын хэрэглээний салшгүй хэсэг болсон ч түүнийг буруу ашиглах нь гал түймэр гарах эрсдэлийг дагуулдаг.

Сүүлийн гурван жилийн хугацаанд буюу 2024 оноос 2026 оны тавдугаар сар хүртэл улсын хэмжээнд ахуйн хүрээний нийт 9537 гал түймэр бүртгэгджээ. Үүнээс орон сууцны барилга байгууламжид 1265 гал түймэр гарсан нь нийт дуудлагын 13.3 хувийг эзэлжээ. Гал түймрийн дуудлагын дийлэнх хувийг ил галаас үүдэлтэй хогийн цэгийн хог шатах, айлын тагтан дээр хадгалсан эд зүйлс шатах, мөн цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдсэн тохиолдлууд эзэлж байна.

Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан мэргэжилтэн, дэслэгч С.Урантөгсөөс дараах тодруулгыг авлаа.

Тэрбээр "Иргэд цахилгаан хэрэгсэл ашиглахдаа хэт ачаалал үүсгэх, чанаргүй уртасгагч хэрэглэх, цахилгаан хэрэгслийн утсыг уртасгаж холбох, холболтыг буруу хийснээс богино холбоо болон шилжилтийн эсэргүүцэл үүсгэх зэрэг нь цахилгаан ашиглалтын нийтлэг алдаа болдог. Мөн цахилгааны угсралтыг мэргэжлийн байгууллагаар хийлгэхгүйгээр өөрсдөө дур мэдэн хийж гүйцэтгэх нь угсралтын буруугаас үүдэлтэй гал түймэр гарах нийтлэг шалтгаан болж байгаа" гэв. .

-Дүүргийн хэмжээнд гарч буй ахуйн гал түймрийн нийтлэг шалтгаан нь юу байна вэ?

-Ил галын буруу хэрэглээ, цахилгааны аюулгүй байдлыг хангаагүй байдал, яндангийн ашиглалтын зөрчил, мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос үүдэлтэй гал түймэр нийтлэг бүртгэгдэж байна.

-Иргэдийн галын аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг дутмаг учраас ийм нөхцөл байдал үүсдэг байна. Энэ чиглэлээр ямар ажил зохион байгуулдаг вэ?

– Иргэдэд чиглэсэн сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэх, галын аюулгүй байдлын сургалт зохион байгуулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлуудыг тогтмол хэрэгжүүлж байна.

Тухайлбал, нэг залгуурт олон төрлийн цахилгаан хэрэгсэл зэрэг холбох, стандартын шаардлага хангаагүй уртасгагч ашиглах, цахилгаан хэрэгслийг удаан хугацаагаар хараа хяналтгүй ажиллуулах зэрэг нь гал түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. Мөн хуучирсан цахилгааны утас, гэмтэлтэй залгуур, таслуурыг цаг тухайд нь сольж шинэчлээгүйгээс богино холбоо үүсэх тохиолдол цөөнгүй байдаг байна.

Иймд айл өрхүүд цахилгааны аюулгүй байдлыг хангаж, цахилгаан хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах, ашиглаагүй үедээ унтрааж хэвших, мөн аврах зам гарцыг чөлөөтэй байлгах шаардлагатай байгааг Онцгой байдлын байгууллагаас зөвлөж байна.

Э.Болортуяа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах чиглэлээр хамтран ажиллана1 цаг 12 минутын өмнөХархорум хотын 1500 га талбайд 930 мянган мод тарьжээ1 цаг 13 минутын өмнөТранс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна1 цаг 14 минутын өмнөДүүжин замын тээвэр ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс зээлийг нь төлнө1 цаг 14 минутын өмнөЭмийн чанарыг олон улсын түвшинд хянах Үндэсний лавлагаа лабораторитой боллоо1 цаг 14 минутын өмнө"Чанаргүй уртасгагч, буруу холболтоос болж, ахуйн гал түймэр гарч байна"1 цаг 15 минутын өмнөНаадмын нээлтийн тасалбар захиалах хүсэлтийг авч эхэллээ1 цаг 15 минутын өмнөБуйр нуурт олон улсын усан сэлэлтийн тэмцээн болно1 цаг 18 минутын өмнө“Солонго 1, 2”-ын сонгон шалгаруулалт 9-р сард эхэлнэ1 цаг 19 минутын өмнөЦэргийн алба хаагчид шүлхий өвчний голомтод ажиллаж байна1 цаг 20 минутын өмнөТаны хууль, эрх зүйн асуултад хариулах аппликэйшн ажиллаж эхэллээ1 цаг 20 минутын өмнө18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахыг хориглосон хууль долоодугаар сарын 1-нээс мөрдөгдөнө6 сар 15. 14:11
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.