Наадмын нээлтийн тасалбар захиалах хүсэлтийг авч эхэллээ


6-р сарын 16
17 цаг 10 минут

Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэж сонирхох гадаадын жуулчдад зориулсан тасалбарын захиалгыг авч эхэлжээ. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэдээлснээр, жуулчдыг Монгол Улсад хүлээн авч үйлчилдэг тур оператор компаниуд 2026 оны зургадугаар сарын 16-25-ны өдрийн хооронд албан хүсэлтээ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо эсвэл Монголын Аялал жуулчлалын холбоонд хүргүүлэх шаардлагатай аж.

Хүсэлтэд наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэх жуулчдын овог, нэр, паспортын дугаар, Монгол Улсад ирэх болон буцах нислэгийн мэдээлэл, байрлах зочид буудал болон байрлах газрын нэр зэрэг шаардлагатай мэдээллийг хавсаргах юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны 69999598, 69999296, мөн Монголын Аялал жуулчлалын холбооны 88460044, 86850404 дугаарын утсаар лавлах боломжтой гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах чиглэлээр хамтран ажиллана1 цаг 8 минутын өмнөХархорум хотын 1500 га талбайд 930 мянган мод тарьжээ1 цаг 9 минутын өмнөТранс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна1 цаг 9 минутын өмнөДүүжин замын тээвэр ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс зээлийг нь төлнө1 цаг 9 минутын өмнөЭмийн чанарыг олон улсын түвшинд хянах Үндэсний лавлагаа лабораторитой боллоо1 цаг 10 минутын өмнө"Чанаргүй уртасгагч, буруу холболтоос болж, ахуйн гал түймэр гарч байна"1 цаг 10 минутын өмнөНаадмын нээлтийн тасалбар захиалах хүсэлтийг авч эхэллээ1 цаг 11 минутын өмнөБуйр нуурт олон улсын усан сэлэлтийн тэмцээн болно1 цаг 13 минутын өмнө“Солонго 1, 2”-ын сонгон шалгаруулалт 9-р сард эхэлнэ1 цаг 15 минутын өмнөЦэргийн алба хаагчид шүлхий өвчний голомтод ажиллаж байна1 цаг 15 минутын өмнөТаны хууль, эрх зүйн асуултад хариулах аппликэйшн ажиллаж эхэллээ1 цаг 15 минутын өмнө18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахыг хориглосон хууль долоодугаар сарын 1-нээс мөрдөгдөнө6 сар 15. 14:11
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.