Буйр нуурт олон улсын усан сэлэлтийн тэмцээн болно


6-р сарын 16
17 цаг 08 минут

Монгол Улсад анх удаа олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн зохион байгуулах гэж байна. Тодруулбал, тус тэмцээнийг ирэх зургадугаар сарын 28-30-ны өдрүүдэд Дорнод аймгийн Буйр нуурт зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү тэмцээн нь Монголын аялал жуулчлал, спортын салбарт шинэ боломж нээх ач холбогдолтойг зохион байгуулагчид онцолсон юм.

Одоогийн байдлаар АНУ, Япон, Тайланд, Иран зэрэг 10 гаруй орны 100 орчим тамирчин оролцохоор бүртгүүлсэн байна. Тэмцээн нь олон улсын стандартын дагуу явагдах бөгөөд гадаад, дотоодын тамирчдыг өргөнөөр хамруулахыг зорьж байгаа аж.

Тэмцээний хүрээнд зөвхөн спортын өрсөлдөөнөөс гадна гэр бүлийн хөгжөөнт уралдаан, фестиваль, концерт, галт шоу, үндэсний урлагийн тоглолт зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн тэмцээнд оролцогчид болон аялагчдад зориулан зургаадугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Дорнод аймгийг чиглэсэн нэгдсэн автобусыг Дүнжингарав худалдааны төвөөс нэг удаа явуулахаар болсон байна. Зохион байгуулагчдын үзэж буйгаар энэхүү тэмцээн амжилттай болсноор Буйр нуур нь Азийн задгай усанд сэлэлтийн шинэ төв, аялал жуулчлалын онцлох бүс болгохыг зорьж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах чиглэлээр хамтран ажиллана1 цаг 16 минутын өмнөХархорум хотын 1500 га талбайд 930 мянган мод тарьжээ1 цаг 17 минутын өмнөТранс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна1 цаг 17 минутын өмнөДүүжин замын тээвэр ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс зээлийг нь төлнө1 цаг 17 минутын өмнөЭмийн чанарыг олон улсын түвшинд хянах Үндэсний лавлагаа лабораторитой боллоо1 цаг 18 минутын өмнө"Чанаргүй уртасгагч, буруу холболтоос болж, ахуйн гал түймэр гарч байна"1 цаг 18 минутын өмнөНаадмын нээлтийн тасалбар захиалах хүсэлтийг авч эхэллээ1 цаг 19 минутын өмнөБуйр нуурт олон улсын усан сэлэлтийн тэмцээн болно1 цаг 21 минутын өмнө“Солонго 1, 2”-ын сонгон шалгаруулалт 9-р сард эхэлнэ1 цаг 22 минутын өмнөЦэргийн алба хаагчид шүлхий өвчний голомтод ажиллаж байна1 цаг 23 минутын өмнөТаны хууль, эрх зүйн асуултад хариулах аппликэйшн ажиллаж эхэллээ1 цаг 23 минутын өмнө18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахыг хориглосон хууль долоодугаар сарын 1-нээс мөрдөгдөнө6 сар 15. 14:11
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.