“Солонго 1, 2”-ын сонгон шалгаруулалт 9-р сард эхэлнэ


6-р сарын 16
17 цаг 06 минут

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хорооллын төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцны барилга байгууламжийг улсын комисс хүлээн авчээ.Тус төсөл нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа бөгөөд оршин суугчдын тав тух, аюулгүй байдлыг хангах орчин үеийн шийдлүүдийг нэвтрүүлснээрээ онцлог байна.

Тухайлбал, орон сууц бүр тусдаа угаалгын өрөөтэй, гурван давхар шилэн цонхтой, шалны дуу чимээ тусгаарлагчтай, ашиглалттай дээвэртэй, домофон болон нарны панелын системээр тоноглогдсон бөгөөд хоёр болон гурван өрөөний сонголттойгоор баригджээ.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өмнө нь мэдээлэхдээ “Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг энэ оны долдугаар сард ашиглалтад оруулж, “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам”-ын хүрээнд иргэдийг хамруулна” хэмээн мэдэгдэж байсан юм.

Нийт 2042 айлын орон сууцны 35 хувь буюу 715 айлыг нийтийн албан хаагчдад хуваарилахаар төлөвлөжээ. Үүнээс 408 байрыг эмч, багш зэрэг нийтийн үйлчилгээний салбарын ажилтнуудад олгох аж.

Харин үлдсэн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах ажиллагааг ирэх есдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах чиглэлээр хамтран ажиллана1 цаг 5 минутын өмнөХархорум хотын 1500 га талбайд 930 мянган мод тарьжээ1 цаг 6 минутын өмнөТранс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна1 цаг 7 минутын өмнөДүүжин замын тээвэр ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс зээлийг нь төлнө1 цаг 7 минутын өмнөЭмийн чанарыг олон улсын түвшинд хянах Үндэсний лавлагаа лабораторитой боллоо1 цаг 8 минутын өмнө"Чанаргүй уртасгагч, буруу холболтоос болж, ахуйн гал түймэр гарч байна"1 цаг 8 минутын өмнөНаадмын нээлтийн тасалбар захиалах хүсэлтийг авч эхэллээ1 цаг 9 минутын өмнөБуйр нуурт олон улсын усан сэлэлтийн тэмцээн болно1 цаг 11 минутын өмнө“Солонго 1, 2”-ын сонгон шалгаруулалт 9-р сард эхэлнэ1 цаг 12 минутын өмнөЦэргийн алба хаагчид шүлхий өвчний голомтод ажиллаж байна1 цаг 13 минутын өмнөТаны хууль, эрх зүйн асуултад хариулах аппликэйшн ажиллаж эхэллээ1 цаг 13 минутын өмнө18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахыг хориглосон хууль долоодугаар сарын 1-нээс мөрдөгдөнө6 сар 15. 14:11
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.