ХУУЛЬЧ AI аппликейшнийг танилцуулав.
Хуульч AI нь иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй хүргэх зорилгтой, хиймэл оюун ухаанд суурилсан, эрх зүйн туслах аппликейшн юм.
Иргэд хууль, эрх зүйн асуудлаарх асуултаа өдөр тутмын энгийн хэллэгээр асууж, холбогдох хууль тогтоомжид үндэслэсэн зөвлөгөө, мэдээллийг эндээс шуурхай авах боломжийг бүрдүүлжээ. Тус аппликейшн нь Монгол Улсын эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болох Legalinfo.mn-тэй холбогдон ажилладаг.
Хүчин төгөлдөр хууль тогтоомж, эрх зүйн актын мэдээлэлд тулгуурлан хариулт өгдөг онцлогтой. Мөн дуу хоолой таних системтэй, та асуултаа бичгээр төдийгүй дуу хоолойгоор асууж болно. Монгол үгийг англи үсгээр галиглан бичвэл асуултын утгыг таньж, холбогдох мэдээлэл, хариултыг хүргэнэ.
“Хуульч AI”-ийг гар утасны аппликейшнээс гадна Хууль зүйн туслалцааны төвийн цахим хуудас болон албан ёсны Facebook хуудасны чатботоор ашиглах боломжтой гэв. Хэрэглэгч нэмэлт бүртгэл үүсгэх шаардлагагүй, интернэтэд холбогдсон гар утас, компьютер зэрэг төхөөрөмжөөс хүссэн цагтаа, хаанаас ч хандаж, хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй авна.
“Хуульч AI” нь хууль, эрх зүйн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлж, иргэн бүр эрхээ мэдэх, хамгаалах боломжийг илүү хялбар, шуурхай болгоход чиглэсэн орчин үеийн цахим шийдэл юм гэж Хууль зүйн туслалцааны төв мэдээлэв.
Android татах:
Google Play Store: https://play.google.com/store/apps/details?id=com.astvision.sandag&hl=mn&fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAYnJpZBExZUl6ZnlEd3VtbGVTZ3ZGenNydGMGYXBwX2lkEDIyMjAzOTE3ODgyMDA4OTIAAR5iiIs9S2zcLw_j1U7sJ2W6YeO4f6CgcCUQCHknvWaPVXt4CxQ-McfhZRw1Hw_aem_bqr5cbB6Er38Jj87cyFaBg&pli=1
iPhone / iOS татах:
App Store: https://apps.apple.com/.../%D1%85%D1%83%D1.../id6756911647

Сэтгэгдэл бичих