Хаврын чуулганыг ирэх сарын 3-нд хаахаар төлөвлөж байна


6-р сарын 15
14 цаг 09 минут

 МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал:

-УИХ-ын 2026 оны хаврын чуулганыг ирэх долдугаар сарын 03-ны завсарлуулахаар урьдчилан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Нэгэнт хаврын чуулган өндөрлөх хугацаа дөхчихсөн учраас УИХ-ын түвшинд хэлэлцэгдэж байгаа хуулиудаа хэлэлцэн батлахтай холбоотойгоор эрэмбэ дараа тогтоож, гол хуулиудаа нааш татан хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна. Ингэснээр улс орны нийгэм, эдийн засгийн байдлыг сайжруулах мөн Засгийн газраас УИХ-д өргөн барих ёстой 2027 оны улсын төсөв гэх мэт цаг хугацаатай асуудлуудаа боловсруулахад суурь үндэс нь болох хуулиудаа хаврын чуулганы хугацаанд батлах юм. Энэ үүднээс өнөөдрийн бүлгийн хуралдаанаар эдгээр хуулийн төслүүдийг авч хэлэлцлээ.

Тухайлбал, бизнесийн эрх чөлөөг хангахтай холбоотой багц хууль бий. Энэ хуулийн хаврын чуулганы хугацаанд батлах хэрэгтэй. Ингэж байж баялаг бүтээгчдээ, ААН-үүдээ, бизнес эрхлэгчдээ бүрэн дэмжих, тодорхой хэмжээний төрийн саад, хүнд суртлыг арилгах боломж бололцоог бүрдүүлнэ.

Хоёрдугаарт, татварын дөрвөн хуулийг батлах шаардлага байна. Ингэснээр иргэд, бизнесийн байгууллагуудын нуруун дээрх татварын ачааллыг бууруулах, амаргүй байгаа цаг үед тодорхой хэмжээний татварын орлогыг иргэдээ үлдээж, амьдралын чанарыг нь дээшлүүлнэ.

Өмнө нь та бүхэнд хэлсэнчлэн энэ хууль батлагдсанаар 2.2 их наяд төгрөгийн татварын ачааллыг бууруулах юм.

Гуравдугаарт, нийгмийн даатгалтай холбоотой асуудал байна. Үндсэндээ энэ хуулийн үзэл баримтлалын хүрээнд зохицуулж байгаа суурь харилцаануудаа хадгалаад, хэлэлцүүлгийнх нь түвшинд бүлгийн гишүүд байр суурь нэгтэйгээр дэмжээд энэ хаврын чуулганаар батлуулахаар саналд хүрлээ.

Ингэснээр тэтгэвэр нэмэгдэх бололцоо бүрдэнэ. Түүнчлэн тэтгэврийн зөрүүг арилгахад дэмжлэг болно. Мөн олон жил ажиллаж байгаа, НДШ төлөгчдийг урамшуулсан эрх зүйн зохицуулалтыг хийх боломж бүрдэнэ. Түүнчлэн цаашид олон жил НДШ тогтвортой төлөх үйл явцыг урамшуулахад чиглэсэн тодорхой зохицуулалтыг нэмж тусгасан заалтууд орж байгааг онцолж хэлмээр байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахыг хориглосон хууль долоодугаар сарын 1-нээс мөрдөгдөнө1 цаг 23 минутын өмнөJessi Монголд: Солонгосын хамгийн хүчтэй эмэгтэй артистуудын нэг Улаанбаатарын тайзнаа1 цаг 23 минутын өмнөХаврын чуулганыг ирэх сарын 3-нд хаахаар төлөвлөж байна1 цаг 26 минутын өмнөЕвроазийн музейн олон улсын анхдугаар чуулганы төлөөлөгчид Чойжин ламын сүм музейд зочиллоо1 цаг 28 минутын өмнөГол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага байна1 цаг 29 минутын өмнөНийслэлийн төсвийн зарлага 4.5 их наяд төгрөгт хүрч, 32 хувиар өссөн1 цаг 34 минутын өмнөМанай улсад 46 мянган цусны идэвхтэй донор эрүүл мэндийн салбарыг дэмжиж байна1 цаг 37 минутын өмнөМонголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа1 цаг 42 минутын өмнөАрвайхээрт агаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн төвийг нээлээ1 цаг 45 минутын өмнөХууль төрөхийн өмнө: Ипотекийн зээл шинэ зохицуулалттай болно6 сар 12. 14:38Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно6 сар 12. 14:14Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулж байна6 сар 12. 14:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.