Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа


6-р сарын 15
13 цаг 52 минут

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Хятадын Ардын банк (PBOC)-ны Ерөнхийлөгч Пан Гуншэний урилгаар Шанхай хотноо Хятадын Ардын банк болон Олон улсын төлбөр тооцооны банк (BIS)-наас хамтран зохион байгуулж буй “Navigating Global Financial Uncertainty – Financial Market Developments, Investment Strategies, and the International Monetary System” сэдэвт өндөр түвшний симпозиумд оролцож байна.

Дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлд геополитикийн эрсдэл, худалдааны бодлогын өөрчлөлт, хөрөнгийн урсгалын савлагаа нэмэгдэж буй энэ үед зохион байгуулагдаж буй тус симпозиумд BIS, Хятадын Ардын банк болон дэлхийн тэргүүлэх төв банкуудын удирдлагуудаас гадна HSBC, Citi, Standard Chartered, DBS зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцож, дэлхийн санхүүгийн зах зээлийн төлөв, хөрөнгө оруулалтын стратеги болон олон улсын мөнгөний системийн хөгжлийн талаар бодлогын хэлэлцүүлэг өрнүүлж санал солилцож байна.

Арга хэмжээг BIS-ийн Ерөнхий менежер Пабло Эрнандес де Кос, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгч Пан Гуншэн нар нээж, дэлхийн санхүүгийн тогтолцооны өөрчлөлтийн үед төв банкуудын хамтын ажиллагаа, бодлогын уялдаа холбоог бэхжүүлэхийн ач холбогдлыг онцолсон юм.

Симпозиумын хүрээнд  төв банкны ерөнхийлөгч нарын дунд “Charting the Path Ahead” хэлэлцүүлэг болж, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт оролцлоо. Тэрээр дэлхийн эдийн засгийн шинэ сорилтын үед санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлд Монголбанкнаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх бодлогын чиглэл, төв банкуудын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахыг хориглосон хууль долоодугаар сарын 1-нээс мөрдөгдөнө55 минут 28 секундын өмнөJessi Монголд: Солонгосын хамгийн хүчтэй эмэгтэй артистуудын нэг Улаанбаатарын тайзнаа56 минутын өмнөХаврын чуулганыг ирэх сарын 3-нд хаахаар төлөвлөж байна58 минут 19 секундын өмнөЕвроазийн музейн олон улсын анхдугаар чуулганы төлөөлөгчид Чойжин ламын сүм музейд зочиллоо1 цаг 1 минутын өмнөГол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага байна1 цаг 2 минутын өмнөНийслэлийн төсвийн зарлага 4.5 их наяд төгрөгт хүрч, 32 хувиар өссөн1 цаг 7 минутын өмнөМанай улсад 46 мянган цусны идэвхтэй донор эрүүл мэндийн салбарыг дэмжиж байна1 цаг 10 минутын өмнөМонголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа1 цаг 15 минутын өмнөАрвайхээрт агаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн төвийг нээлээ1 цаг 18 минутын өмнөХууль төрөхийн өмнө: Ипотекийн зээл шинэ зохицуулалттай болно6 сар 12. 14:38Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно6 сар 12. 14:14Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулж байна6 сар 12. 14:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.