Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ


6-р сарын 10
12 цаг 56 минут

 УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны энэ сарын 9-ний өдрийн хуралдаанаар Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

 Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 18-нд өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир танилцуулав. Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлснээр иргэд цалин орлоготой байх үедээ сайн дурын үндсэн дээр хуримтлал үүсгэж, ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэврийн орлого авах боломж бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар манай улсад 135 мянга орчим иргэн 4-5 томоохон аж ахуйн нэгжийн дэргэдэх хувийн санд 80 гаруй тэрбум төгрөгийн хуримтлал үүсгээд байгаа хэдий ч үүнийг зохицуулах эрх зүйн орчин бүрдээгүй байгааг сайд хэлсэн юм.

 Хуулийн төслийг Үндсэн хууль, олон улсын гэрээ болон бусад хууль тогтоомжтой нийцүүлэн 11 бүлэг, 49 зүйлтэй боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар иргэд хуримтлалаасаа нэмэлт тэтгэвэр авах боломжийг өөрөө сонгох, түүнийхээ хугацаа, хэмжээг өөрөө тогтоох, мөн хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдлыг урьдчилан даатгах, нас барсан тохиолдолд өвлүүлэх харилцааг зохицуулна. Тэтгэврийн сангуудын хөрөнгө өссөнөөр урт хугацаатай, дотоодын хөрөнгө оруулалтын томоохон эх үүсвэр бий болж, санхүүгийн зах зээл хөгжихийн зэрэгцээ, ажил олгогчид чадварлаг ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх сонирхолтой болж, байгууллагын хүний нөөцийн бодлогыг дэмжинэ гэдгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир танилцуулгадаа дурдав.

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбоотой УИХ-ын гишүүд үг хэлж, хуулийн төслийг дэмжсэн байр сууриа илэрхийллээ. Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ1 цаг 51 минутын өмнөНийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэж байна1 цаг 53 минутын өмнөМахны үнэ өссөнөөс цувдай эрэлттэй болж 35000 төгрөгт хүрэв1 цаг 55 минутын өмнөСэтгэцэд нөлөөт бодистой холбоотой шүүхэд шилжүүлсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 31 хувиар өсжээ1 цаг 57 минутын өмнө"Хорио цээрийн дэглэм зөрчиж нүүдэл хийсэн малчдыг торгосон"1 цаг 57 минутын өмнө“ДЭЛХИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ӨДӨР-2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА, АРГА ХЭМЖЭЭ БОЛНО2 цаг 1 минутын өмнөЗасгийн газар иргэнийхээ газрыг 49 м2 байраар сольж, "шулах нь"2 цаг 21 минутын өмнөБайртай болно гэж итгээд хохирсон 3651 иргэний хэрэг шүүхэд шилжив2 цаг 23 минутын өмнөҮндэсний их баяр наадмын шагайн харвааны шагналыг хоёр дахин нэмэхээр болжээ2 цаг 24 минутын өмнөЭрээн боомтоор зорчих иргэдийн анхааралд2 цаг 26 минутын өмнөБуйр нуурт олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно6 сар 9. 16:53Хувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ6 сар 9. 16:38
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.