Сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой шүүхэд шилжүүлсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 31 хувиар өсжээ


6-р сарын 10
12 цаг 51 минут

Прокурорын байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт болон гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг тогтмол судалж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж байгаа талаар мэдээллээ.

Тухайлбал, сүүлийн таван жилийн хугацаанд дээрх төрлийн гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөл болон ял шийтгэлийн байдлыг судалж, Тагнуулын байгууллага болон Хар тамхитай тэмцэх албатай хамтран энэ оны эхэнд “Хар тамхи, мансууралтай тэмцэх үр нөлөөг дээшлүүлэх” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Хэлэлцүүлгийн үр дүнд зөвлөмж гаргасан бөгөөд уг зөвлөмжид олон улсын гэрээ, конвенц, эрх зүйн зохицуулалт, хууль хэрэглээ, шүүхийн практик, мөрдөн шалгах ажиллагааны нотолгооны шаардлага, байгууллагуудын хамтын ажиллагаа болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулах зэрэг асуудлыг тусгасан байна.

Зөвлөмжийн хэрэгжилтийг ханган ажилласнаар тодорхой үр дүн гарч, 2026 оны 5 дугаар сарын байдлаар прокурорын байгууллага нийт 104 хэргийг шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 31.6 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт 193 хүнийг яллагдагчаар татсан байна. Эдгээрийн дийлэнх буюу 55 хувь нь 18–30 насныхан, 38 хувь нь 31-44 насныхан байгаа бол 20 хувь нь эмэгтэйчүүд байгааг мэдээллээ.

Эх сурвалж: УЕПГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ1 цаг 56 минутын өмнөНийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэж байна1 цаг 58 минутын өмнөМахны үнэ өссөнөөс цувдай эрэлттэй болж 35000 төгрөгт хүрэв2 цагийн өмнөСэтгэцэд нөлөөт бодистой холбоотой шүүхэд шилжүүлсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 31 хувиар өсжээ2 цаг 2 минутын өмнө"Хорио цээрийн дэглэм зөрчиж нүүдэл хийсэн малчдыг торгосон"2 цаг 2 минутын өмнө“ДЭЛХИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ӨДӨР-2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА, АРГА ХЭМЖЭЭ БОЛНО2 цаг 6 минутын өмнөЗасгийн газар иргэнийхээ газрыг 49 м2 байраар сольж, "шулах нь"2 цаг 26 минутын өмнөБайртай болно гэж итгээд хохирсон 3651 иргэний хэрэг шүүхэд шилжив2 цаг 28 минутын өмнөҮндэсний их баяр наадмын шагайн харвааны шагналыг хоёр дахин нэмэхээр болжээ2 цаг 29 минутын өмнөЭрээн боомтоор зорчих иргэдийн анхааралд2 цаг 31 минутын өмнөБуйр нуурт олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно6 сар 9. 16:53Хувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ6 сар 9. 16:38
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.