"Хорио цээрийн дэглэм зөрчиж нүүдэл хийсэн малчдыг торгосон"


6-р сарын 10
12 цаг 50 минут

Баруун аймгуудад өнгөрсөн сарын 25-ны өдрөөс эхлэн малын гоц халдварт шүлхий өвчний САТ-1 хэвшил бүртгэгдэж, нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан зарим бүс нутагт хатуу хөл хорио тогтоогоод байна. Салбарын сайд Ц.Идэрбат одоогоор Монгол Улсын хэмжээнд уг хэвшлийн эсрэг вакцин байхгүй байгаа учир ОХУ-аас татаж авахаар болсон гэж мэдэгдсэн. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабын орлогч дарга Д.Батцэнгэл мэдээлэл өглөө.

Тэрбээр, "аймгийн хэмжээнд халдварын тохиолдол нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 62 өрхийн 10 голомтод 603 мал өвчлөөд байна. Үүнээс 466 малыг устгалд оруулаад байгаа бөгөөд өвчин гарсан Булган, Үеэнч сумдад хариу арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа. Гэвч Булган суманд өвчлөл нэмэгдэж, нөхцөл байдал хүндхэн байгаа тул аймгийн Шуурхай штаб холбогдох удирдлагуудыг оролцуулан хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргасан.

Тодруулбал, сумдад тулгамдаж байгаа санхүүгийн асуудлыг шуурхай шийдвэрлэж, Булган суманд 10 сая төгрөг, Үеэнч суманд 8 сая төгрөг, хээрийн штаб байгуулж байгаа газруудад тус бүр гурван сая төгрөгийг хуваарилсан.

Мөн шүлхий өвчнөөр өвчилсөн малыг устгах ажлыг эрчимжүүлж, Булган суманд удаашралтай байгаа мал устгалын ажлыг түргэсгэх, тээврийн штаб болон сум хариуцсан комиссын дарга нарын үйл ажиллагааг идэвхжүүлэх үүрэг өгсөн. Халдварын тархалтаас сэргийлэх үүднээс Мянгат сумаас Цоохор нуур руу хийж байсан хүдэр тээвэрлэлтийн ажлыг бүрмөсөн зогсоохоор шийдвэрлэсэн. Түүнчлэн хяналт шалгалтыг чангатгах зорилгоор Чоно харайхын гол болон Мянгатын гүүрүүдэд пост гаргаж ажиллуулах асуудлыг бүрэн шийдвэрлэж, холбогдох аймгуудын Засаг дарга нарт үүрэг чиглэл хүргүүлсэн. Мөн хилийн боомтуудаар нэвтэрч буй тохиолдолд ариутгал, халдваргүйтгэлийг сайжруулахаар ажиллаж байна.

Хээрийн штаб болон голомт дээр ажиллах малын эмч нарыг томилсон хэдий ч орон нутагт малын эмч дутагдалтай байгаа тул эмч нарын хүчийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа. Одоогоор бүх шатанд эрсдэлийн үнэлгээ хийж, халдварын голомтыг хумих тал дээр онцгой анхаарч байгаа ч зарим сумдад зөрчил дутагдал гарч байна. Тухайлбал, Дуут суманд малчид зөвшөөрөлгүйгээр дур мэдэн нүүдэл хийсэн хариуцлагагүй үйлдэлд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцохоор болоод байна

Хэрэв малчин өвчнийг нуусан, хорио цээрийн дэглэм зөрчиж мал, мах тээвэрлэсэн нь тогтоогдвол Зөрчлийн тухай хуулиар 150,000-аас 500,000 төгрөгөөр торгуулахаас гадна, устгуулсан малынхаа нөхөн олговрыг төрөөс огт авах эрхгүй болдог" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ1 цаг 56 минутын өмнөНийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэж байна1 цаг 57 минутын өмнөМахны үнэ өссөнөөс цувдай эрэлттэй болж 35000 төгрөгт хүрэв1 цаг 59 минутын өмнөСэтгэцэд нөлөөт бодистой холбоотой шүүхэд шилжүүлсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 31 хувиар өсжээ2 цаг 1 минутын өмнө"Хорио цээрийн дэглэм зөрчиж нүүдэл хийсэн малчдыг торгосон"2 цаг 2 минутын өмнө“ДЭЛХИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ӨДӨР-2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА, АРГА ХЭМЖЭЭ БОЛНО2 цаг 6 минутын өмнөЗасгийн газар иргэнийхээ газрыг 49 м2 байраар сольж, "шулах нь"2 цаг 25 минутын өмнөБайртай болно гэж итгээд хохирсон 3651 иргэний хэрэг шүүхэд шилжив2 цаг 27 минутын өмнөҮндэсний их баяр наадмын шагайн харвааны шагналыг хоёр дахин нэмэхээр болжээ2 цаг 28 минутын өмнөЭрээн боомтоор зорчих иргэдийн анхааралд2 цаг 30 минутын өмнөБуйр нуурт олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно6 сар 9. 16:53Хувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ6 сар 9. 16:38
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.