Байртай болно гэж итгээд хохирсон 3651 иргэний хэрэг шүүхэд шилжив


6-р сарын 10
12 цаг 25 минут

Улсын хэмжээнд орон сууц захиалгын гэрээ байгуулах замаар иргэдийг хохироосон 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас 163 буюу 93.7 хувь нь нийслэлийн прокурорын байгууллагын хяналтад, үлдсэн 11 хэрэг буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад байна.

Одоогоор мөрдөн байцаалтын шатанд байгаа 32 хэрэгт 1283 иргэнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татжээ. Мөн 545.5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, хохирол барагдуулах зорилгоор 7.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлан, 490 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн байна. Хэргүүдийн дийлэнх буюу 93.7 хувь нь нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбоотойгоор Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг нь прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран хэргүүдийг түргэн шуурхай шалгаж, шийдвэрлэх чиглэлд ажиллах юм. Түүнчлэн 2024-2026 оны хугацаанд орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсан хэрэгтэй холбоотойгоор нийт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна.

Мөн 44.6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 227.8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжлэн хөрөнгө хамгаалах арга хэмжээ авчээ.

Энэ хугацаанд 170 хэрэгт 3651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татан прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргүүдийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлсэн талаар прокурорын байгууллагаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ1 цаг 51 минутын өмнөНийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэж байна1 цаг 53 минутын өмнөМахны үнэ өссөнөөс цувдай эрэлттэй болж 35000 төгрөгт хүрэв1 цаг 55 минутын өмнөСэтгэцэд нөлөөт бодистой холбоотой шүүхэд шилжүүлсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 31 хувиар өсжээ1 цаг 57 минутын өмнө"Хорио цээрийн дэглэм зөрчиж нүүдэл хийсэн малчдыг торгосон"1 цаг 57 минутын өмнө“ДЭЛХИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ӨДӨР-2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА, АРГА ХЭМЖЭЭ БОЛНО2 цаг 1 минутын өмнөЗасгийн газар иргэнийхээ газрыг 49 м2 байраар сольж, "шулах нь"2 цаг 21 минутын өмнөБайртай болно гэж итгээд хохирсон 3651 иргэний хэрэг шүүхэд шилжив2 цаг 22 минутын өмнөҮндэсний их баяр наадмын шагайн харвааны шагналыг хоёр дахин нэмэхээр болжээ2 цаг 24 минутын өмнөЭрээн боомтоор зорчих иргэдийн анхааралд2 цаг 26 минутын өмнөБуйр нуурт олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно6 сар 9. 16:53Хувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ6 сар 9. 16:38
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.