Эрээн боомтоор зорчих иргэдийн анхааралд


6-р сарын 10
12 цаг 21 минут

2026 оны тавдугаар сард Хятадын талаас гаргасан шинэ зохицуулалтаар хилийн боомтын зарим хэсгийг хязгаарлалттай бүс болгон тодорхойлсон. 

Улмаар тухайн бүсэд нэвтрэх, зорчих, тээврийн хэрэгсэл зогсоох, хүн болон ачаа буулгах, зураг авах зэрэг үйлдэлд тавих хяналтыг илүү тодорхой болгоод байна.

Хязгаарлалттай бүсэд дараах хэсгүүд хамаарч байна. Үүнд:

  1. Авто замын боомтын зорчигчийн шалган нэвтрүүлэх хэсэг;
  2. Авто замын боомтын ачаа тээврийн шалган нэвтрүүлэх хэсэг;
  3. Эрээн хотын "Улсын хаалга" аялал жуулчлалын бүс;
  4. Хилийн орчмын иргэдийн худалдааны бүс;
  5. Төмөр замын ачаа шалган нэвтрүүлэх хэсэг;
  6. Олон улсын галт тэрэг ажиллах үеийн төмөр замын зорчигчийн шалган нэвтрүүлэх хэсэг;
  7. "Сайн ус" олон улсын нисэх буудлын олон улсын нислэгийн орж, гарах хэсэг.

Иймд 

  • Боомтын орчимд зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гарц, хүлээлгийн талбайгаар зорчиж, хаалт, хашаа, цахим хаалга, хориглосон тэмдэг бүхий хэсэг рүү зөвшөөрөлгүй нэвтрэхгүй байх
  • Тээврийн хэрэгслээ зогсоох, хүн буулгах, ачаа ачих, буулгахдаа зөвхөн зориулалтын болон зөвшөөрөгдсөн хэсгийг ашиглаж , Боомтын ажилтан, хил шалган нэвтрүүлэх байгууллагын өгсөн заавар, шаардлагыг дагаж мөрдөх
  • Хязгаарлалттай бүсэд зураг авах, бичлэг хийх, дрон нисгэхгүй байх 
  • Зайлшгүй шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагаас урьдчилан зөвшөөрөл авах хэрэгтэй зэргийг анхаарна уу. 
  • Боомтын хязгаарлалттай бүсийн журам зөрчсөн тохиолдолд анхааруулах, торгох, шалгах, түр саатуулах зэрэг арга хэмжээ авах боломжтой тул иргэд та бүхэн тэмдэг, заавар, ажилтны шаардлагыг анхааралтай дагаж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган зорчино уу гэж Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ1 цаг 20 минутын өмнөНийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэж байна1 цаг 22 минутын өмнөМахны үнэ өссөнөөс цувдай эрэлттэй болж 35000 төгрөгт хүрэв1 цаг 24 минутын өмнөСэтгэцэд нөлөөт бодистой холбоотой шүүхэд шилжүүлсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 31 хувиар өсжээ1 цаг 25 минутын өмнө"Хорио цээрийн дэглэм зөрчиж нүүдэл хийсэн малчдыг торгосон"1 цаг 26 минутын өмнө“ДЭЛХИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ӨДӨР-2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА, АРГА ХЭМЖЭЭ БОЛНО1 цаг 30 минутын өмнөЗасгийн газар иргэнийхээ газрыг 49 м2 байраар сольж, "шулах нь"1 цаг 50 минутын өмнөБайртай болно гэж итгээд хохирсон 3651 иргэний хэрэг шүүхэд шилжив1 цаг 51 минутын өмнөҮндэсний их баяр наадмын шагайн харвааны шагналыг хоёр дахин нэмэхээр болжээ1 цаг 53 минутын өмнөЭрээн боомтоор зорчих иргэдийн анхааралд1 цаг 55 минутын өмнөБуйр нуурт олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно6 сар 9. 16:53Хувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ6 сар 9. 16:38
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.