Буйр нуурт олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно


6-р сарын 9
16 цаг 53 минут

Энэ сарын 28-30-ны өдрүүдэд Буйр нуурт “Blue Моngolia Buir 2026” олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно.

 

Тэмцээнд Япон улсын нэрт усанд сэлэгч, олимпийн аварга Кацуми Накамура оролцоно гэж зохион байгуулагчид мэдээлж байна. Мөн манай улсын болон олон улсын хэмжээний зэрэглэлтэй 100 гаруй тамирчин оролцоно гэв. 

 

“Blue Mongolia Buir 2026” тэмцээн нь Монголын задгай усанд сэлэлтийн спортыг олон улсад сурталчлах, тамирчдын ур чадварыг шинэ түвшинд хүргэх, дэлхийн хэмжээний тамирчдыг нэг дор цуглуулах зорилготой юм. Түүнэчлэн спортын тэмцээн төдийгүй олон улсын хамтын ажиллагаа, задгай усанд сэлэлтийн хөгжлийг дэмжих, соёл урлаг болон аялал жуулчлалыг сурталчлах томоохон үйл ажиллагаа болно. 

 

Задгай усанд сэлэлтийн төрөл нь тамирчид усан санд биш байгалийн усан орчин буюу нуур, гол, далай, тэнгист сэлдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл тухайн тамирчин харилцан адилгүй гүнтэй усанд, температур, давалгаа, салхинаас шалтгаалсан өөрчлөлттэй орчинд 1-10 км, зарим тохиолдолд үүнээс ч хол зайг туулж сэлдэг. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Буйр нуурт олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно1 цаг 22 минутын өмнөХувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ1 цаг 37 минутын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна2 цаг 12 минутын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ2 цаг 41 минутын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"3 цаг 1 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа3 цаг 2 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ3 цаг 3 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна3 цаг 6 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа3 цаг 6 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан3 цаг 8 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.