Хувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ


6-р сарын 9
16 цаг 38 минут

Улаанбаатар хотод Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн 76 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь төвлөрч, нийслэл ДНБ-ий 70 хувийг дангаар бүрдүүлдэг байна. Хувийн хэвшлийн 80 гаруй төлөөлөл өнөөдөр хотын даргатай уулзаж, тулгамдаж буй асуудлаа хэлж, санал солилцжээ. Хотын даргын зүгээс төлөөллүүдийн санал хүсэлтийг бодлого, үйл ажиллагаандаа тусгахаар болсон байна.

Уулзалтад оролцсон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн зүгээс татварын тал дээр дэмжлэг үзүүлэх, мега төслүүдийг эрэмбэлэх, төслийн менежментийг сайжруулах, газар чөлөөлөлтийг системтэй зохион байгуулах, тээврийн хэрэгслийн татварыг бууруулах, барилгын норм, стандартыг мөрдөж, хот төлөвлөлтийг анхаарах зэрэг асуудлуудыг хөндөж, саналаа хэлжээ.

Тухайлбал аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлууд болон боломжит шийдлүүдийн талаар Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ “Авто замын түгжрэл, эвдрэл, дугаарын хязгаарлалт зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж, аж ахуйн нэгжийн тээврийн зардал өсдөг.

Хоол хүнсээр үйлчилж буй газруудын ариутгал, стандартыг сайжруулж, дулааны аргаар ариутгах системтэй болох шаардлагатай байна.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хувийн хэвшлийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг хаанаас шийдэх нь тодорхойгүй, нийслэл, дүүргээс хувийн хэвшлийн авдаг үйлчилгээнүүд хүнд сурталтай, нийслэлээс хэрэгжүүлэх төслүүдийн мэдээллийг ил тод болгох зэрэг асуудлыг хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид түгээмэл хэлдэг” гэв.

Өнөөдрийн байдлаар нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлээр 42 төсөл хэрэгжиж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Буйр нуурт олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно53 минут 41 секундын өмнөХувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ1 цаг 8 минутын өмнөОрон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна1 цаг 44 минутын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ2 цаг 13 минутын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"2 цаг 33 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа2 цаг 34 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ2 цаг 35 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна2 цаг 37 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа2 цаг 38 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан2 цаг 40 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.