"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"


6-р сарын 9
15 цаг 14 минут

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн ээлжит хоёрдугаар хуралдаан өчигдөр болж Улаанбаатар хотын газар хөдлөлтийн эрсдэлийн нөхцөл байдлын Одон орон, геофизикийн хүрээлэнгээс танилцуулжээ.

Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал Ч.Одонбаатарын мэдээлснээр өнөөдрийн байдлаар Монгол орны 19 аймгийн нутаг дэвсгэрийн 68 байршилд газар хөдлөлт бүртгэх 130, хөрсний хурдатгал хэмжигч 34, амжиж анхааруулах 12 системийн станц ажилладаг байна.

Улаанбаатар хот орчимд 2000-2025 онд нийт 19,000 газар хөдлөлт бүртгэгдсэн бол 2026 он гарсаар хот орчмын бүс нутагт нийт 165 газар хөдлөлт болсноос хамгийн хүчтэй нь 3.5 магнитуд бүртгэгджээ.

ОБЕГ, Японы “Жайка” байгууллагатай хамтран 2017 оноос хэрэгжүүлсэн “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Монгол Улсад ажилласан Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр урт хагарал илрүүлсэн байна. Одоогоор хот орчмын бүсэд энэ хагарлын нөлөө мэдрэгдээгүй ч нарийвчлан судлах шаардлагатай гэж үзжээ.

Газар хөдлөлтийн талаарх мэдээллийг Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс ОБЕГ-ын гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд шуурхай дамжуулах систем бүрдүүлж, гурван үе шаттай дамжуулдаг бөгөөд “EQ info” аппликэйшнээр газар хөдлөлтийн мэдээллийг шуурхай авч, тухайн газрынхаа чичирхийллийг үнэлэх боломжтой байна.

“Одоогоор Улаанбаатарт 3.5 магнитудаас хүчтэй газар хөдлөлтийг мэдрэх 4 станц ажиллаж байна. Цаашид хөрсний хурдатгал бичигч энэхүү станцыг 10 болгох шаардлагатай”-г тэрбээр хэлж, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлөөс Ч.Одонбаатар захирлын хэлсэн 10 станцын хөрөнгийг төсөвт суулгах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна35 минут 8 секундын өмнөЯпончууд сайн дураар хог цэвэрлэлээ1 цаг 5 минутын өмнө"Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 километр хагарал илрүүлсэн"1 цаг 24 минутын өмнөДалайн түвшний өсөлт сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин эрчимжсэнийг НҮБ анхаарууллаа1 цаг 26 минутын өмнө15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ1 цаг 26 минутын өмнөАхуйн хүрээний гал түймрийн 13.3 хувийг орон сууцны барилгад гарсан гал эзэлж байна1 цаг 29 минутын өмнөApple шинэ үеийн хиймэл оюун ухаант Siri болон бусад шинэчлэлүүдээ танилцууллаа1 цаг 29 минутын өмнөАТГ: Өнгөрсөн долоо хоногт 12 обьектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан1 цаг 31 минутын өмнөШи Жиньпин Хойд Солонгост ирлээ6 сар 8. 13:15Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ6 сар 8. 13:14Ардчилсан намын бүлэг хуралдаж байна6 сар 8. 13:14“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс Монголын тамирчид 12 медаль хүртжээ6 сар 8. 13:12
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.