Apple компани жил бүр зохион байгуулдаг Worldwide Developers Conference (WWDC) арга хэмжээний үеэр дараагийн үеийн Apple Intelligence, хиймэл оюун ухаанд суурилсан шинэ Siri AI, хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах шинэ хэрэгслүүд болон үйлдлийн системүүдийн томоохон шинэчлэлүүдээ танилцууллаа.
Эдгээр функц нь iOS 27, iPadOS 27, macOS 27, watchOS 27, visionOS 27, tvOS 27 үйлдлийн системүүдэд нэвтрэх бөгөөд Apple-ийн төхөөрөмжүүдийг илүү хурдан, найдвартай, хэрэглэхэд хялбар болгох зорилготой аж.
Apple-ийн танилцуулсан Siri AI нь одоогоор Siri-ийн хамгийн том шинэчлэл гэж тооцогдож байна. Шинэ Siri нь:
- Хэрэглэгчийн хувийн мэдээлэл, мессеж, мэйл, зураг зэрэг мэдээллээс хайлт хийх
- Аппликэйшнүүд хооронд үйлдэл хийх
- Дэлгэц дээр харагдаж буй контенттой холбоотой асуултад хариулах
- Интернэтээс бодит цагийн мэдээлэл авч боловсруулах зэрэг чадвартай болжээ.
Мөн Siri-д зориулсан тусдаа аппликэйшн бий болох бөгөөд өмнөх яриануудыг хадгалж, бүх Apple төхөөрөмжүүдийн хооронд iCloud-аар холбогдох боломжтой аж.
Хүүхдийн аюулгүй байдлын шинэ тохиргоонууд
Apple эцэг эхчүүдэд зориулсан хяналтын системээ мөн өргөжүүлжээ. Шинэ боломжуудын хүрээнд:
- Насанд нь тохирсон хамгаалалт автоматаар идэвхжих
- Хүүхэд шинэ хүнтэй харилцах бүрт эцэг эхээс зөвшөөрөл авах
- Хүчирхийлэл болон садар самууны агуулга илэрвэл автоматаар хязгаарлалт хийх
- Өдөрт ашиглах хугацааг ангилал тус бүрээр тогтоох
- Хүүхдийн төхөөрөмж ашиглалтын тайланг хялбар харах боломжтой болно.
Мөн Apple эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөө, мэдээлэл бүхий тусгай вэбсайт ажиллуулж эхэлжээ.


Сэтгэгдэл бичих