Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ


6-р сарын 8
13 цаг 14 минут

Ховд аймгийн Булган, Үенч суманд бүртгэгдсэн малын гоц халдварт шүлхий өвчний тархалттай холбоотойгоор одоогийн байдлаар 318 малыг устгалд оруулжээ. Аймгийн Мал эмнэлгийн газрын мэдээлснээр зургаадугаар сарын 7-ны байдлаар өвчилсөн болон өвчний шинж тэмдэг илэрсэн малын тоо 411-д хүрсэн байна.

Тодруулбал, Булган, Үенч сумын нийт найман голомтод 39 өрхийн малд өвчний шинж тэмдэг илэрсэн байна.

Өвчний голомтыг хумих, халдварын тархалтыг зогсоох зорилгоор нийт 318 малыг устгалд оруулсны 61 нь Булган суманд, 257 нь Үенч суманд хамаарч байгаа аж.

Албаныхны мэдээлснээр Үенч суманд шинээр өвчлөл бүртгэгдээгүй байна. Аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабын гишүүд газар дээр нь ажиллаж, Мөст, Мөнххайрхан, Дуут, Ховд, Эрдэнэбүрэн сумдын эрсдэлтэй бүсэд хамгаалалтын дэглэм тогтоожээ. Одоогоор Мөст сумын Бодончийн хавцал, Их Улаан даваа, Мараатын хөтөл, Мөнххайрхан сумын Хужиртын шураг модны хөтөл, Сайхны хөтөл зэрэг газарт хамгаалалтын бүс байгуулан хяналт тавьж байгаа юм. Малын гоц халдварт шүлхий өвчний САТ-1 хэвшил нь хурдан тархах эрсдэлтэй тул халдварын голомтод устгал, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг эрчимжүүлэн хэрэгжүүлж байна. Иймд иргэд өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрсэн малыг нэн даруй холбогдох байгууллагад мэдэгдэж, устгал болон хариу арга хэмжээнд хамтран оролцохыг мэргэжлийн байгууллагууд анхаарууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ши Жиньпин Хойд Солонгост ирлээ1 цаг 19 минутын өмнөХовд аймагт 318 малыг устгалд оруулжээ1 цаг 19 минутын өмнөАрдчилсан намын бүлэг хуралдаж байна1 цаг 20 минутын өмнө“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс Монголын тамирчид 12 медаль хүртжээ1 цаг 21 минутын өмнөТөгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш суларчээ1 цаг 23 минутын өмнөБусдын тээврийн хэрэгсэлд нуугдан улсын хил нэвтэрсэн хэргийг шүүхэд шилжүүлэв1 цаг 24 минутын өмнө"Улаанбаатар төгөл" төслийн хүрээнд худгийн орчинг тохижуулж, ногоон байгууламжтай болголоо1 цаг 26 минутын өмнөХасБанк залуу бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор ЕСБХБ-аас 80 сая ам.долларын санхүүжилт авах гэрээнд гарын үсэг зурлаа1 цаг 29 минутын өмнөХүүхдэд дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай1 цаг 33 минутын өмнө“ДЭЛХИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ӨДӨР-2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА, АРГА ХЭМЖЭЭ БОЛНО2 цаг 9 минутын өмнөМансууруулах бодистой холбоотой хэргээр 5-р сард 26-28 насны дөрвөн эмэгтэй ял шийтгүүлжээ6 сар 5. 16:34Узбекистаны анхны АЦС-ын барилгын ажлыг эхлүүлжээ6 сар 5. 16:34
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.