Ардчилсан намын бүлэг хуралдаж байна


6-р сарын 8
13 цаг 14 минут

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн /2026.06.08/ ээлжит хуралдаанаараа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хүрээнд мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлт сонсож байгаа аж.

Энэхүү хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Монгол Улсын уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдэж, салбарын үйл ажиллагаа эрчимжихийн хэрээр түүнийг даган бий болж байгаа шинэ тутам харилцааг 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулахад хүндрэлтэй болж байгаа тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, чухал ашигт малтмалын талаарх бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, ашигт малтмалын баяжуулах үйл ажиллагааны зохицуулалт, геологи, уул уурхайн салбар дахь орон нутгийн оролцоог оновчтой болгох, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Орон нутгийн нэгдсэн хөгжлийн санд төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх агуулгын хүрээнд төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд хайгуулын тусгай зөвшөөрлийг олон төрлөөр олгох, ашигт малтмал баяжуулах үйл ажиллагаа, түүний зарчим, чухал ашигт малтмал, нөхөн сэргээлт, хаалт болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ, хуваарилалтын асуудлуудыг тусгасан. Тухайлбал, хайгуулын тусгай зөвшөөрөл болох эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэх бодлогын өөрчлөлт орууллаа. Уул уурхайн салбарт амжилттай хэрэгжиж буй улс орнуудын сайн туршлагыг судлан хайгуулын тусгай зөвшөөрлийг олон жилээр хадгалдаг асуудлыг хязгаарлахын тулд тусгай зөвшөөрлийн хугацааг нь хоёр дахин багасган 6 жил болгож, төлбөрийг нь нэмэгдүүлсэн. Энэ нь эргээд уул уурхайн салбарт хайгуул хийх төсөл бий болгох болгох зорилготой бөгөөд харин лицензийн наймааг таслан зогсоох олон улсын жишиг рүү чиглүүлсэн гэдгийг салбарын сайд нь онцолж байгаа.

Мөн УИХ дахь ХҮН намын зөвлөл хуралдаж байгаа бөгөөд Орон сууцны банк болон Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж буй аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ши Жиньпин Хойд Солонгост ирлээ1 цаг 26 минутын өмнөХовд аймагт 318 малыг устгалд оруулжээ1 цаг 26 минутын өмнөАрдчилсан намын бүлэг хуралдаж байна1 цаг 27 минутын өмнө“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс Монголын тамирчид 12 медаль хүртжээ1 цаг 28 минутын өмнөТөгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш суларчээ1 цаг 30 минутын өмнөБусдын тээврийн хэрэгсэлд нуугдан улсын хил нэвтэрсэн хэргийг шүүхэд шилжүүлэв1 цаг 31 минутын өмнө"Улаанбаатар төгөл" төслийн хүрээнд худгийн орчинг тохижуулж, ногоон байгууламжтай болголоо1 цаг 33 минутын өмнөХасБанк залуу бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор ЕСБХБ-аас 80 сая ам.долларын санхүүжилт авах гэрээнд гарын үсэг зурлаа1 цаг 36 минутын өмнөХүүхдэд дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай1 цаг 40 минутын өмнө“ДЭЛХИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ӨДӨР-2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА, АРГА ХЭМЖЭЭ БОЛНО2 цаг 16 минутын өмнөМансууруулах бодистой холбоотой хэргээр 5-р сард 26-28 насны дөрвөн эмэгтэй ял шийтгүүлжээ6 сар 5. 16:34Узбекистаны анхны АЦС-ын барилгын ажлыг эхлүүлжээ6 сар 5. 16:34
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.