Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны дөрөвдүгээр сард 3573.52 төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 31.92, өмнөх сарынхаас 6.90 төгрөгөөр суларчээ.
Мөн евротой харьцах сарын дундаж ханш дөрөвдүгээр сард сард 4176.81 төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 198.05, өмнөх сарынхаас 53.80 төгрөгөөр суларсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш ч дээрх сард 46.60 төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.06, өмнөх сарынхаас 2.28 төгрөгөөр, юаньтай харьцах ханш 522.51 төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 37.42, өмнөх сарынхаас 5.19 төгрөгөөр суларсан байна.

Сэтгэгдэл бичих