Бусдын тээврийн хэрэгсэлд нуугдан улсын хил нэвтэрсэн хэргийг шүүхэд шилжүүлэв


6-р сарын 8
13 цаг 09 минут

Прокурорын байгууллага 2026 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 45,412 эрүүгийн хэрэгт хяналт тавьсан.

Дээрх хугацаанд 1,074 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 797 хэрэг шинээр нээж, 329 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 124, Өмчлөх эрхийн эсрэг 107, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 50, Хүний амьд явах эрхийн эсрэг 11, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг болон Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг тус бүр 8, Авлигын эсрэг гэмт  хэрэг 4, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг болон Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр 2, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг, Соёлын өвийн эсрэг тус бүр 1 яллах дүгнэлт үйлдсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс тодруулбал:

  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэн Ch V нь... аймгийн нутаг дэвсгэрт хилийн шалган нэвтрүүлэх боомтгүй газраар 2026 оны 2 дугаар сарын 22-ны өдөр нууцаар, зохих баримт бичиггүйгээр Монгол Улсын хилээр нэвтрэн Бүгд Найрамдах Хяmад Ард Улс руу нэвтэрсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд;
  • Д.А нь 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Замын-Үүдийн авто замын боомтоор Г.Д-тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн түүний эзэмшиж байсан тээврийн хэрэгсэлд нуугдан, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 (Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх)-т зааснаар, яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд;
  • Э.Б нь 2025 оны 8 дугаар сард НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан, дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан  хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
  • У.М нь 2025 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан, дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар тээврийн хэрэгсэлдээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
  • Г.С нь 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан, дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.

Эх сурвалж: Улсын Ерөнхий прокурорын газар 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ши Жиньпин Хойд Солонгост ирлээ1 цаг 23 минутын өмнөХовд аймагт 318 малыг устгалд оруулжээ1 цаг 24 минутын өмнөАрдчилсан намын бүлэг хуралдаж байна1 цаг 24 минутын өмнө“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс Монголын тамирчид 12 медаль хүртжээ1 цаг 26 минутын өмнөТөгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш суларчээ1 цаг 28 минутын өмнөБусдын тээврийн хэрэгсэлд нуугдан улсын хил нэвтэрсэн хэргийг шүүхэд шилжүүлэв1 цаг 29 минутын өмнө"Улаанбаатар төгөл" төслийн хүрээнд худгийн орчинг тохижуулж, ногоон байгууламжтай болголоо1 цаг 31 минутын өмнөХасБанк залуу бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор ЕСБХБ-аас 80 сая ам.долларын санхүүжилт авах гэрээнд гарын үсэг зурлаа1 цаг 33 минутын өмнөХүүхдэд дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай1 цаг 37 минутын өмнө“ДЭЛХИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ӨДӨР-2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА, АРГА ХЭМЖЭЭ БОЛНО2 цаг 13 минутын өмнөМансууруулах бодистой холбоотой хэргээр 5-р сард 26-28 насны дөрвөн эмэгтэй ял шийтгүүлжээ6 сар 5. 16:34Узбекистаны анхны АЦС-ын барилгын ажлыг эхлүүлжээ6 сар 5. 16:34
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.