![]()
Глобал Шейперс Улаанбаатар нийгэмлэг, "Гончигсумлаа" сан, "Steppe Futurism" гэсэн гурван байгууллагын залуус хамтран “Улаанбаатар төгөл” төслийн хүрээнд "халаасны" цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, хоёр дахь удаагаа тохижууллаа.
“Pocket Park” буюу халаасны цэцэрлэгт хүрээлэн нь хотын ашиглагддаггүй нийтийн талбайг хүн төвтэй загвар аргачлалаар тохижуулж, жижиг ногоон төгөл бий болгодог онцлогтой. Төслийн хүрээнд тэд гэр хорооллын бүс дэх нийтийн эзэмшлийн зай талбай, тэр дотроо худгийг иргэдийн цуглах ногоон байгууламж болгон сайжруулах зорилт тавьжээ.
Нээлтийн үйл ажиллагаа өчигдөр буюу зургаадугаар сарын 7-ны ням гарагт СХД-ийн 26-р хорооны 808-р худгийн гадна талбайд болсон юм. Хорооны Засаг дарга, хорооны ажилтнууд болон эндэхийн оршин суугчид, хүүхэд, хөгшид гээд олон иргэн цугласан байлаа.

Сэтгэгдэл бичих