“ДЭЛХИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ӨДӨР-2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА, АРГА ХЭМЖЭЭ БОЛНО


6-р сарын 8
12 цаг 25 минут

May be a graphic of text

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас дэлхийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн оруулж буй хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах, дэмжих зорилгоор жил бүрийн зургаадугаар сарын 27-ны өдрийг “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдрийг тохиолдуулан “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худалдаа, арга хэмжээг 2026 оны зургаадугаар сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотын төв талбай болох Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.

Арга хэмжээнд нийслэл болон 21 аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэр, хоршоог дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын төсөл хөтөлбөрүүд, мэргэжлийн зөвлөх үйлчилгээний байгууллагууд оролцож, үйл ажиллагаагаа танилцуулан бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд хүргэнэ. Мөн үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос түрээсийн төлбөр авахгүй бөгөөд оролцогчдын бүртгэл дараах байдлаар явагдана. • Орон нутгаас оролцогчид тухайн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт бүртгүүлнэ. • Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-т бүртгүүлнэ. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, хоршоод болон холбогдох байгууллагуудыг өргөнөөр оролцохыг урьж байна

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ши Жиньпин Хойд Солонгост ирлээ17 минут 10 секундын өмнөХовд аймагт 318 малыг устгалд оруулжээ17 минут 42 секундын өмнөАрдчилсан намын бүлэг хуралдаж байна18 минут 11 секундын өмнө“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс Монголын тамирчид 12 медаль хүртжээ19 минут 32 секундын өмнөТөгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш суларчээ21 минут 51 секундын өмнөБусдын тээврийн хэрэгсэлд нуугдан улсын хил нэвтэрсэн хэргийг шүүхэд шилжүүлэв22 минут 45 секундын өмнө"Улаанбаатар төгөл" төслийн хүрээнд худгийн орчинг тохижуулж, ногоон байгууламжтай болголоо24 минут 34 секундын өмнөХасБанк залуу бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор ЕСБХБ-аас 80 сая ам.долларын санхүүжилт авах гэрээнд гарын үсэг зурлаа27 минут 24 секундын өмнөХүүхдэд дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай31 минут 19 секундын өмнө“ДЭЛХИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ӨДӨР-2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА, АРГА ХЭМЖЭЭ БОЛНО1 цаг 8 минутын өмнөМансууруулах бодистой холбоотой хэргээр 5-р сард 26-28 насны дөрвөн эмэгтэй ял шийтгүүлжээ6 сар 5. 16:34Узбекистаны анхны АЦС-ын барилгын ажлыг эхлүүлжээ6 сар 5. 16:34
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.